Мэдээ мэдээлэл

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МСУХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГАЧУУРТ ХУРД МСУХ

   Баянзүрх дүүргийн "Гачуурт хурд"МСУХ болон  уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангйан бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
158 хурдан даага уралдлаа Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн хурдан морины уралдааны хөөрхөн дааганы уралдаанд газар газраас цугласан 183 даага бүртгүүлсэнээс 158 даага гарааны зурхайгаас гарсан.