Мэдээ мэдээлэл

Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав.

17-р жарны “Баясгалант” хэмээх усан Луу жилийн анхны “Дүнжингарав-2012” уралдааныг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, 4 насны хурдан хүлэг уралдаж, наадамчин түмэн өргөн олноор оролцож сайхан наадлаа.

“Дүнжингарав-2012” уралдаанд давхардсан тоогоор 700 орчим хүүхэд хурдан морь унаж уралдлаа. Эдгээр хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг ММСУХолбоо бүрэн хариуцаж ажиллаа. Энэ даатгал нь бүтэн жилийн хугацаанд хүчинтэй байхаас гадна, зөвхөн хурдан морь унахад биш бусад ахуйн осолд ч хамаарах даатгал юм.

Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал зүйлийн нэг бол уралдааны зам юм.  “Дүнжингарав-2012” уралдааны хурдан морины замыг асуудлыг ММСУХолбоо онцгой анхаарч, хуучин гарааны төхөөрөмжийн өргөн 80 метр байсныг шинэчилэн өргөсгөж, 150 метрийн  өргөнтэй болгов. Их насны морины гараанаас 8 км газрын цасыг  150 метрийн өргөтөйгөөр хусаж цэвэрлэлээ. Ингэснээрээ  олон давхарлаж морьд эргэх, энэ байдлаас болж  хурдан морь унаач хүүхэд ойчих гэх мэтийн эрсдэлгүй болов.  ММСУХ-ны “Дүнжингарав-2012” уралдааны зохион байгуулах комисс, Төв аймгийн комисс, зам анги, Ж.Уранбилэг захирагчтай 120-р ангийн хамт олон идэвхи чармалттай ажиллаа.

 

МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН АЗАРГА” 1.“ Их хурд-5” уралдаанд түрүүлж, хангайн бүсийн уралдаанд айрагдсан Дорнод аймгийн Баяндун сумын уугуул П.Цэгмидын “Тайж” халтар азарга 14 оноогоор 1-т эрэмблэгдэж байна.
"Гал шарын" магтаал Монголын хурдан морины хөгжлийн түүхэнд онцгой гавъяа байгуулсан олон түмнээ “Өвгөн ноён” хэмээн алдаршсан билэг их авъяаст шинжээч, уяач, зураач, номч, эрдэмтэн Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжав
Хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгов. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг монголын хурдан морины үйл хэргийг харамгүй сайхан сэтгэлээр ивээн тэтгэж ирсэн хурдан морины зүтгэлтэн Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгохоор ММСУХ шийдвэрлэжээ.