Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Түүх

ММСУХ нь Монголын ард түмний дунд олон зуун жилээр уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уяачдын болон унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага.
ММСУХ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж буй хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулдаг спортын холбоо мөн.

1995 оны 5 дугаар сарын 25-нд Монголын уяачдын төлөөлөгчдийн их хурлаар байгуулагдсан.
Энэ их хуралд 19 аймгийн 221 төлөөлөгч оролцсон.
1995 оны 6 дугаар сард Хууль зүйн яаманд бүртгүүсэн.
1995 оны 7 дугаар сард Монголын Үндэсний Олимпийн Хороонд гишүүнээр элссэн. Ингэснээр Олон Улсын Олимпийн Хартийн дагуу Монгол Улсын хэмжээнд, хурдан морины уралдааны төрлөөр бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээсэн албан ёсны спортын холбоо болсон юм.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог санаачлагч Галын Баттөмөр

Төв аймгийн Баянжаргалан суманд 1942 онд төрсөн. XIX-XX зуунаас уламжилж ирсэн олон үеийн уяач удамтай, Ар халхын нэрт уяач Донойдоогийн Галын хүү.
МУИС төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. 1995 оноос хойш ММСУХ-ны дэд тэргүүн, тэргүүлэгчээр тасралтгүй сонгогдон ажиллаж ирсэн. 2004 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог үүсгэн байгуулагчид:

  • Галын Баттөмөр
  • Данзаннямын Даваахүү
  • Адъяагийн Баярмагнай
  • Галбадрахын Пунцагбалжир
  • Энэбишийн Ганбат