ММСУХ-ны VII Их хурлын ...........тоот тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын

24-ний өдөр батлав.


МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ  ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс Төрийн бус байгууллага /нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус/ байгуулахдаа, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.

    2. Энэхүү дүрэм нь 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Монголын морин спорт, уяачдын холбооны  дүрмийн шинэчилсэн найруулга болно.

    3. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо төрийн бус байгууллага нь өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.

    4. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо нь Олон улсын морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн байгууллага мөн.

ХОЁР: ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОНООСОН НЭР, ЭРХ ЗҮЙН ХЭЛБЭР БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛБЭР

2.1 Оноосон нэр : МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

2.2 Эрх зүйн хэлбэр : НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

2.3.     Товчилсон нэр: ММСУХ , /цаашид Холбоо гэх /        

ГУРАВ: ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАЯГ

Аймаг, дүүрэг : Улаанбаатар хот,

Сум дүүрэг : Сүхбаатар дүүрэг

Баг хороо : 8 дугаар хороо

Оршин байх  хаяг: Сити Тауэр №701 тоот

Е майл хаяг : www.morinerdene.mn

Харилцах утас  : 1 /77335544/           2. /77334646/

                              3. ...........................................     4. ........................................

 

ДӨРӨВ: ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Д/Д

Овог нэр

Регистрийн дугаар

Гэрийн хаяг

Утасны дугаар

1

Галын Баттөмөр

УЖ44102513

СБД 3 хороо Усны 3-22 тоот

99115556

2

Данзаннямын Даваахүү

ШЧ50021515

ЧД 3хороо 2 дугаар 40 мянгат 19-1 тоот

99836303

 

 

 

 

 

3

Адъяа Баярмагнай                                                     

ЧИ44110810

 

99129245

4

Галбадрахын Пунцагбалжир

 

 

 

 

   5

 

 

Энэбишийн Ганбат

ЧП57042730

ЧД 1 хороолол 1 дүгээр 40 мянгат 13-5 тоот

 

    1. . Үүсгэн байгуулагчид нь Холбооны хүндэт гишүүн байх бөгөөд, Их хурлын шийдвэрийг дагаж мөрдөнө.

 

ТАВ: МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЗОРИЛГО

 

Эрхэм зорилго

Монголын үндэсний их соёлын өв, уламжлалын дархлааг хадгалж, Монгол хүнийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх явдал нь холбооны эрхэм зорилго мөн. Эрхэм зорилгыг холбооны зорилгоор хэрэгжүүлнэ.

Холбооны зорилго

Монголын морин спорт, уяачдын холбоо нь хурдан морины уралдааны соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний спорт, орчин үеийн хурдан морины уралдаан, морин спортын төрлийг  хөгжүүлэх, хурдан морины уралдаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг үндэсний спортын төрийн бус байгууллага мөн.

 

    1. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.

      1. Монголын Үндэсний их соёлын өв, уламжлал, ёс заншлыг хойч үедээ уламжлуулан үлдээх, хадгалах, хамгаалах

      2. Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдааны соёлын өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх

      3. Хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх

      4. Үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагаар дэмжүүлэх, харилцах

      5. Олон улсын хэмжээнд хурдан морины уралдаан, морин спортын асуудлаар Монгол Улсыг төлөөлөх  

      6. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахад хамтран ажиллах

      7. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах  чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх,

      8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдааныг зохион байгуулах

      9. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж буй хурдан морины уралдаанд холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хянах, шаардлага тавих

      10. Хурдан морины уралдаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах

      11. Орон нутгийн салбар холбоо байгуулах, үйл ажиллагааг чиглүүлэх, уялдуулах, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж хянах

      12. Хурдан морины уралдааны үеийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах

      13. Монгол адууг генетикийн түвшинд судалж, генийн мэдээллийн санг бүрдүүлэх, удмын санг хамгаалах, хурдан удам, угшлийн адууг бий болгоход дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах

      14. Уяач, уралдаанч хүүхдэд цол олгох асуудлыг зохион байгуулах

      15. Морин спортын чиглэлээр олон улсын байгууллагад элсэх, хамтран ажиллах

      16. Үндэсний хурдан морины уралдаан, морин тойруулгын уралдаан, морин спортын төрлийг  хөгжүүлэн зохион байгуулах

      17. Үйл ажиллагааныхаа хүрээнд сан байгуулах

      18. Төрийн болон төрийн бус байгууллага, биеийн тамир, спортын төв байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, тэдэнтэй харилцах

      19. Зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаа явуулах

ЗУРГАА: ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, БҮРЭН ЭРХ

    1. Холбоо дараах бүтэц, зохион байгуулалттай байна. Үүнд:  

      1. Монголын морин спорт, уяачдын холбоо

      2. Аймаг, нийслэлийн салбар холбоо

      3. Сум, дүүргийн салбар холбоо

 

    1. Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны удирдлагын бүтэц дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

      1. Их хурал

      2. Ерөнхийлөгч (дэргэдээ Бодлогын Зөвлөлтэй байна)

      3. Тэргүүлэгчдийн хурал

      4. Холбооны Хяналтын алба

      5. Тэргүүн дэд Ерөнхийлөгч

      6. Дэд Ерөнхийлөгч

      7. Ерөнхий нарийн бичгийн дарга

      8. Сахилгын зөвлөл

    2. Ерөнхийлөгч, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Тэргүүлэгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын албаны дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

    3. Холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал байна. Их хурлыг 4 жил тутамд хуралдуулна.

    4. Ээлжит бус их хурлыг тэргүүлэгч гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар хуралдуулж болно.

    5. Монголын морин спорт, уяачдын холбооны Их хурал нь дараах бүрэн   эрхийг хэрэгжүүлнэ.

      1. Холбооны дүрэм хэлэлцэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

      2. Холбооны үйл ажиллагааны бодлого, түүний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

      3. Холбооны тэргүүлэгчид (удирдах зөвлөл)-ийг 61 гишүүнээр тогтоож, гишүүдийг илээр сонгох

      4. Холбооны Ерөнхийлөгчийг нэг хүн нэр дэвшвэл илээр, хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшсэн тохиолдолд нууц санал хураалтаар сонгох

      5. Холбооны Хяналтын албыг илээр сонгох

      6. Холбооны болон хяналтын албаны тайланг хэлэлцэж батлах

      7. Холбооны туг, бэлгэдэлийг хэлэлцэж батлах

      8. Монголын хурдан морины уралдааны дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

      9. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд санал оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах

      10. Салбар холбооны жишиг дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

      11. Холбоог өөрчлөх, татан буулгах

      12. Хууль тогтоомж, энэ дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

    1. Тэргүүлэгчдийн Хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

      1. Холбооны жилийн төсөв батлах

      2. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч томилох

      3. Тэргүүн дэд Ерөнхийлөгч сонгох, чөлөөлөх

      4. Дэд Ерөнхийлөгч сонгох, чөлөөлөх

      5. Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх, тайланг жил бүр хэлэлцэх

      6. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, хэмжээг тогтоох

      7. Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах

      8. Жил бүрийн Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдааны саналыг батлах, Засгийн газарт өргөн барих

      9. Тэргүүлэгчдийн жилийн татварын хэмжээг тогтоох

      10. Үйл ажиллагааныхаа хүрээнд сан байгуулах, дүрэм батлах

      11. Сахилгын Зөвлөлийн даргыг тэргүүлэгчдээс сонгох,  гишүүдийг томилох, бүтэц, ажиллах журмыг батлах

      12. Хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс томилох,

      13. Хурдан морины уралдааны хяналтын зөвлөл томилох,

      14. Уяачдад улсын цол олгох асуудлыг хянан хэлэлцэж, өргөн мэдүүлэх, зохион байгуулах, оны шилдэгүүдийг шалгаруулах

      15. Холбооны эрхэм дээд “Молор Эрдэнэ” одон, Азийн морин уралдааны холбооны шагнал болох “Алтан Морь” одонгоор шагнах асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргах

      16. Ээлжит болон ээлжит бус Их хурлын тов гаргах, төлөөлөгч сонгох журам батлах

      17. Дүрэмд заасан бусад бүрэн эрх

 

    1. Холбооны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

      1. Холбоог чиглүүлэн удирдах, гадаад, дотоодод төлөөлөх

      2. Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалах

      3. Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Ерөнхий нарийн бичгийн даргатай гэрээ байгуулах

      4. Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх саналыг Тэргүүлэгчдийн хуралд оруулах

      5. Ерөнхийлөгч нь тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг удирдаж, уялдуулан зохицуулах

      6. Ерөнхийлөгч дэргэдээ “Бодлогын Зөвлөл” байгуулах, гишүүдийг томилох, удирдах

      7. Их хурал, Тэргүүлэгчдийн хуралд холбооны болон хурдан морины уралдааны бодлогын асуудлаар санал оруулах

      8. Аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүнийг батламжилах

      9. Холбооны хөрөнгө, санхүүг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах

      10. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн дагуу холбооны хөрөнгийг захиран зарцуулах

      11. Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих

      12. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх

 

    1. Холбооны Ерөнхийлөгч нь нэг удаа улиран сонгогдож болох бөгөөд Холбооны өмнөх Ерөнхийлөгч нар Хүндэт Ерөнхийлөгч байна.

 

    1. Тэргүүн Дэд Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

      1. Ерөнхийлөгчийн эзгүйд бүрэн эрхийг хэрэгжүүлэх

      2. Холбооны хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, нэмэгдүүлэхэд үндсэн үүрэгтэй оролцох

      3. Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих

      4. Холбооны тэргүүлэгчдээс сонгогдох

      5. Хууль тогтоомж, дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх

 

    1. Холбоо 6 /зургаа/-н Дэд Ерөнхийлөгчтэй байх бөгөөд холбооны тэргүүлэгчдээс сонгогдоно. Үүнд:

      1. Орон нутгийн салбар холбоодын бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч

      2. Олон нийт, хэвлэл мэдээллийн бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч

      3. Гадаад харилцаа, судалгаа, сургалтын бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч

      4. Залуу уяач, уралдаанч хүүхэд, хурдан морины уралдаан, зохион байгуулалтын бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч

      5. Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, хариуцлагын бодлого хариуцсан Дэд ерөнхийлөгч

      6. Мэдээллийн сан, бүртгэлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч

    2. Дэд Ерөнхийлөгчид дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

      1. Холбооны бодлого, үйл ажиллагаа, тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхэд ажил хэрэгчээр оролцох

      2. Ерөнхийлөгч болон тэргүүлэгчдийн хурлаас тусгайлан даалгасан асуудлыг хариуцах

      3. Холбооны хөрөнгө, санхүүг бэхжүүлэх

      4. Холбооны бодлогыг хууль тогтоомж, дүрэм, журамтай  уялдуулан зохицуулж ажиллах

      5. Хариуцсан асуудлаар Ерөнхийлөгчид санал оруулж, шийдвэрлүүлэх, эсхүл тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх,  хэрэгжилтэнд хяналт тавих

      6. Хууль тогтоомж, дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

    1. Ерөнхий нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

      1. Холбооны тухайн жилийн үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг боловсруулж, тэргүүлэгчдийн хурлаар батлуулах

      2. Холбооны ажлын албыг удирдан зохион байгуулах

      3. Холбооны зүгээс төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтантай харилцах, хамтран ажиллах

      4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоодын ажилд чиглэл өгч, дэмжлэг үзүүлэх,

      5. Орон нутгийн хурдан морины уралдааны хяналтын зөвлөлийг томилох, тайлан хүлээн авах

      6. Тэргүүлэгчдийн хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч, хөрөнгийг захиран зарцуулах

      7. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын төслийг боловсруулж, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх

      8. Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооны ажилтан байх бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа удирдах

      9. Биеийн тамир спортын төв байгууллага болон олон улсын байгууллагуудтай ажил төрлийн байнгын холбоотой ажиллах

      10. Холбооны тамга, тэмдэг, санхүүгийн эрх мэдэл, албан бичгийг хариуцах

      11. Хууль тогтоомж, дүрэм, гэрээнд заасан бүрэн эрх

 

    1. Тэргүүлэгчид жил тутам тогтоосон татвар төлснөөр бүрэн эрх нь хангагдана.  Тэргүүлэгчид дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  

      1. Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших, дэвшүүлэх

      2. Хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын дарга, гишүүдээр томилогдон ажиллах

      3. Тэргүүлэгчдийн хуралд тодорхой асуудлаар санал оруулах, хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх

      4. Хурдан морины уралдааны хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдох

      5. Хууль тогтоомж, дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

    1. Их хурлын тайлангийн хугацаанд тэргүүлэгч гишүүний орон гарсан бол шинээр сонгогдох тэргүүлэгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгч тэргүүлэгчдийн хуралд оруулан шийдвэрлүүлнэ. Ийнхүү сонгогдсон гишүүн нь дараагийн Их хурлаар өөр тэргүүлэгч гишүүн сонгогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

ДОЛОО: ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН АЛБА

    1. Холбооны хяналтын албыг Их хурлаас 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

    2. Хяналтын албаны даргыг хяналтын албаны гишүүд дундаас сонгоно. Бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

    3. Хяналтын алба нь холбооны хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.

    4. Ажлын тайланг Их хуралд тайлагнана.

НАЙМ: ХОЛБООНЫ УДИРДЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ

    1. Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын бүрэлдэхүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

      1. Нас барсан

      2. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргасан бол

      3. Хууль, дүрэм, журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол

      4. Монгол Улсын Хууль тогтоомж, Холбооны дүрмийг 2 ба түүнээс дээш удаа ноцтой зөрчсөн бол

      5. Тогтоосон жилийн татварыг тогтоосон хугацаанд нэг удаа төлөөгүй бол

    1. Тэргүүлэгчдийн хурлаар тэргүүлэгч гишүүний орон гарсныг шийдвэрлэх бөгөөд тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарснаар бүрэн эрх дуусгавар болно.  

ЕС: ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЖИЛД ХУРАЛДАХ ХУРЛЫН ТООНЫ ДООД ХЯЗГААР, ХУРЛЫН ХУРАЛДААНЫГ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ ИРЦ, ШИЙДВЭР

    1. Тэргүүлэгчдийн хурал хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.

    2. Тэргүүлэгчдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.

    3. Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

    4. Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр буюу Тэргүүлэгч гишүүдийн олонхийн хүсэлтээр зарлан хуралдуулж болно.

    5. Тэргүүлэгчдийн хурлын нийт гишүүдийн олонхи хуралд оролцсоноор хуралдаан хүчинтэйд тооцно.

    6. Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана.

    7. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Хурлын тогтоолд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.

    8. Тэргүүлэгчдийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтөлнө.

    9. Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай тэргүүлэгч гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана.

    10. Тэргүүлэгч гишүүний хувь хүний нууцтай холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

АРАВ: ОРОН НУТГИЙН САЛБАР ХОЛБОО

    1. ММСУХ  нь аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрт нэг салбар холбоотой байна.

    2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбарууд нь ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулан хэрэгжүүлнэ.

    3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбарууд нь хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, хууль тогтоомж, дүрэм, журамтай уялдуулан ажиллана.

    4. Аймаг, нийслэлийн салбарууд нь бага хурлаас тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээ сонгоно. Тэргүүнийг ММСУХ-ны Ерөнхийлөгч, нарийн бичгийн дарыг Ерөнхий нарийн бичгийн дарга батламжилна.

    5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбарууд өөрийгөө санхүүжүүлнэ.

    6. Уяачдын улсын цолны тодорхойлолт, материалыг ММСУХ-нд өргөн мэдүүлнэ.

    7. Уяачдын аймаг, нийслэлийн цолны асуудлыг Засаг даргад, уралдаанч хүүхдийн спортын цол, зэргийн асуудлыг холбоонд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

    8. Аймаг, нийслэлийн салбарууд нь сум, дүүрэгт нэг салбартай байна.

    9. Их хурлаас батлагдсан жишиг дүрмийг Салбар холбоод мөрдөх бөгөөд ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаанд ирүүлж, баталгаажуулна.

АРВАН НЭГ: ХОЛБООНЫ САХИЛГЫН ЗӨВЛӨЛ

    1. Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Сахилгын Зөвлөл нь улсын хэмжээнд холбооны бодлого, үйл ажиллагаа болон хурдан морины уралдаантай холбоотой гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, зохих байгууллага руу шилжүүлэх чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай Зөвлөл байна.

    2. Сахилгын Зөвлөл тэргүүлэгчдийн хурлаас батлагдсан журмын дагуу ажиллана.

    3. Сахилгын Зөвлөлийн шийдвэр нь гишүүдийн хурлаас олонхын саналаар Тогтоол хэлбэртэй гарна.

    4. Сахилгын Зөвлөлийн Тогтоол нь тухайн маргааныг холбооны хэмжээнд шийдвэрлэсэн эцсийн шийдвэр байна.

    5. Сахилгын Зөвлөлийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр, эсхүл шүүхэд хандана.  

 

АРВАН ХОЁР: ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ НӨХЦӨЛ

    1. Төрийн бус байгууллагыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.

    1. Холбоог дараах үндэслэлээр татан буулгана.

      1. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн Их хурлын тогтоол гарсан

      2. Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай

      3. Шүүхийн шийдвэр гарсан  

АРВАН ГУРАВ: ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ

    1. Холбооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг Их Хурлаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

    2. Их Хурлын шийдвэрээр дүрмийг шинэчилэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болно.

АРВАН ДӨРӨВ: ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТ

    1. Холбооны орлого дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:

                 

      1. Тэргүүлэгч гишүүдийн татвар

      2. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого

      3. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

      4. Хандив, тусламж

      5. Гишүүнчлэлийн татвар

      6. Бүртгэлийн хураамж

      7. Бусад

 

    1. Холбооны санхүүгийн жил нь жил бүрийн 1-р сарын 1-нд эхэлж 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

 

“МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО”

НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА