Монгол улсын “Хурдан моринд цол олгох” журам

Нэгдүгээр зүйл:        Нийтлэг үндэслэл

Энэхүү журмыг Монгол улсын хэмжээнд хурдан моринд цол олгоход дагаж мөрдөнө.

Хоёрдугаар зүйл:      Цолны ангилал

“Түмний эх” цол

“Даян түмний эх” цол

“Дархан түмний эх” цол

“Идэр түмний эх” цол

“Манлай түмний эх” цол

“Дархан манлай түмний эх” цол

Гуравдугаар зүйл:     Цол олгох журам

1. Хурдан моринд цол олгох тодорхойлолтыг ММСУХ-ны дэргэдэх рейтингийн зөвлөл хурлаараа хэлэлцэн тогтоож, холбооны тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж батлуулна.

2. Улс бүсийн уралдаанд 1 түрүүлсэн азарга, их бага насны моринд Түмний эх цол олгож цацагт шар торгон жолоо шагнана.

3. Улс бүсийн уралдаанд 2-3 түрүүлсэн азарга, их насны моринд Даян түмний эх цол олгож, шар торгон хударга шагнана.

4. Улс бүсийн уралдаанд 4-өөс дээш түрүүлсэн азарга, их насны моринд Дархан түмний эх цол олгож, шар торгон хөмөлдрөг шагнана.

5. Улс бүсийн уралдаанд бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдсан соёолонд Идэр түмний эх цол олгож цацагт шар торгон жолоо шгнана.

6. Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд түрүүлсэн азарга, их насны моринд Манлай түмний эх цол, цул мөнгөн гэрэгэ, цацагт шар торгон жолоо зэргийг шагнана.

7. Их хурд уралдаанд 2 түрүүлсэн азарга, их насны моринд Дархан манлай түмний эх цол, цул мөнгөн гэрэгэ, шар торгон хударга, хөмөлдрөг зэргийг шагнана.

8. Улс бүсийн болон шигшмэл хурдан морьдын уралдааны амжилтыг үндэслэн морьдод хурдан морины цолыг олгоно.

9. Хурдан моринд цол олгох тодорхойлолтыг жил бүрийн оны эцсийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батална.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО