Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн хурдан азарганы уралдаанд газар газрын шандаст хурдан 256 азарга уралдсан юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд бүгд ирсэн байлаа.

          Хурдан азарганы уралдаанд Дүрмийн дагуу нийт уралдсан азарганы эхний 30 азаргыг барианд барихад Монгол Улсын Тод Манлай уяач 3, Монгол Улсын Манлай уяач 1, Аймгийн Алдарт уяач 12, бусад 14 уяач сумын болон залуу уяачид азаргаа ороотой давхиулсан байна.

Хурдан азаргыг аймгаар нь авч үзвэл Төв аймгаас 8, Завхан аймаг 4, Хөвсгөл 3, Булган 2, Баянхонгор 2, Архангай 2, Дундговь, Говь-Алтай, Хэнтий, Өмнөговь,Өвөрхангай, Ховд, Сэлэнгэ аймгуудаас тус бүр нэг азарга ороотой давхисан байна. Хурдан азарганы дэлгэрэнгүй цувааг танилцуулбал:                   
 

 1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Батсүхийн Наранхүүгийн “Монгол хээр” азаргыг 17 настай Мягмардоржийн Ёсоп хүү  унаж түрүү магнайд хурдлууллаа  

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баттулгын Сүхбаатарын “Дүү хээр” азаргыг 14 настай М.Түвдэнням хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн “Янзага” зээрд азаргыг 15 настай Чогдонгийн Бямбажав хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Завхан аймгийн Улиастай сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Лхагваагийн Цандэлэгийн бор азаргыг Батбилэгийн Буяндэлгэр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Намдагийн Хүрлээгийн бор азаргыг 14 настай Цэрэндондовын Отгонбаатар унаж айргийн тавд хурдлууллаа

 

6. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Түдэндоржийн Болдбаатарын “Магнай” халиун азаргыг 10 настай Ц.Давааням хүү унаж хурдлуулжээ

7. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Мөнхбатын Цэрэндамбын хээр азаргыг 14 настай Жаргалын Дашзэвгэ хүү унаж хурдлуулжээ

8. Булган аймгийн Хангал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Р.Энхбатын хул азаргыг 13 настай Тайвангийн Сэргэлэн хүү унаж хурдлуулжээ

9. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Алтангэрэлийн Батбаатарын цагаан бор азаргыг Баттогтохын цагаан бор азаргыг 12 настай Баттогтохын Мөнх-Оргил хүү унаж хурдлуулжээ

10. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Дугаржавын Ганзоригийн хээр азаргыг 12 настай Мөнхзоригийн Мөнхбат хүү унаж хурдлуулжээ

11. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Аймгийн Алдарт Уяач 12 настай Далайгийн Тэмүүжин  хүү унаж хурдлуулжээ

12. Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хонгор азаргыг Сосорбарамын Сүх-Очир хүү унаж хурдлуулжээ

13. Булган аймгийн Баяннуур сумын уугуул Даваанямын Тайванжаргалын зээрд халзан азаргыг 14 настай Алтанцэцэгийн Шижирбаатар хүү унаж хурдлуулжээ

14. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Санжаабазарын Хишигийн халтар азаргыг 13 настай Лхагвадоржийн Хишигбаатар хүү унаж хурдлуулжээ

15. Төв аймгийн Борнуур сумын уугуул Б.Батсүхийн халиун азаргыг 12 настай Б.Галбадрах хүү унаж хурдлуулжээ

16. . Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Аймгийн Алдарт уяач Хүрэлбаатарийн Цэгмидийн хамар цагаан хүрэн азаргыг 13 настай Д.Дэмчигпүрэв хүү унаж хурдлуулжээ

17. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Шаравжамцын Бадамжунайн хүрэн халзан азаргыг 9 настай М.Батнасан хүү унаж хурдлуулжээ

18. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Х.Болдбаатарын бор халзан азаргыг 11 настай Г.Баяржавхлан хүү унаж хурдлуулжээ

19. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Буурбатбаатарын улаан хээр  азаргыг 12 настай Баасандэлгэрийн Жанлавцогцол хүү унаж хурдлуулжээ

20. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Нийслэлийн Алдарт Уяач Ч.Цэрэнбатын хар азаргыг 10 настай Ө.Лхагвадорж хүү унаж хурдлуулжээ

21. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Батхүүгийн Ганбатын “Соёмбо” зээрд азаргыг 14 настай Цэцэгмаагийн Мөнх-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ

22. Төв аймгийн Заамар сумын уугуул Аймгийн Дашдэмбэрэлийн Энхболдын цагаандэлт азаргыг 10 настай Будгалын Мөнх-Очир хүү унаж хурдлуулжээ

23. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн “Шөвгөр зээрд” азаргыг 8 настай Отгонцэрэнгийн Гончигсумлаа хүү унаж хурдлуулжээ

24. Ховд аймгийн Үенч сумын уугуул н.Батбаярын сартай ухаа азаргыг 14 настай Даваадоржийн Гансүх хүү унаж хурдлуулжээ

25. Бүртгэл тодорхойгүй

26. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ц.Энхбатын цавьдар азаргыг 13 настай Лхамбурмаагийн Мөнх-Од хүү унаж хурдлуулжээ

27. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Санжаагийн Мөнхжаргалын цавьдар азаргыг 9 настай Соёл-Эрдэнийн Аминдэм хүү унаж хурдлуулжээ

28. Завхан аймгийн Идэр сумын уугуул Нямзагдын Эрдэнэсайханы бор үрээг 14 настай Адъяагийн Дүгэржав   хүү унаж хурдлуулжээ

29. Завхан аймгийн Идэр сумын уугуул Нийслэлийн Алдарт Уяач Шагдаррагчаагийн Үнэнбатын хээр азаргыг 10 настай Чинбатын Доржпүрэв хүү унаж хурдлуулжээ

30. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Төмөрхүрээгийн Төрмөнхийн улаан хээр азаргыг 12 настай Ажрахуйн Даваамөнх хүү унаж хурдлуулжээ

2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ. 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.
ММСУХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар: НИЙГМИЙН ЗАХИАЛГЫГ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАЖ АЖИЛЛАНА Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VII Их хурлаас бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн. 24 жилийн баялаг түүхтэй, Монголын хамгийн том төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Чимэддоржийн Хишигбаатар хэмээх залуу хариуцахаар болсон тухай уншигчид дуулсан байх. Бид энэ удаагийнхаа зочин хойморт ММСУХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  урьж, хийж хэрэгжүүлсэн хийгээд, цаашид баримтлах бодлогын талаар цөөн хором ярилцлаа.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн зээрд үрээг уралдаанч хүү Түвшинтулгын Бат-Эрдэнэ унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэгвийн Шагдарсүрэнгийн сартай хүрэн үрээг уралдаанч хүү н.Энхбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа