Мэдээ мэдээлэл

9 настай уралдаанч хүү П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо

Шилмэл хүлгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай боллоо. Түрүү морины байнд “Land cruiser” маркийн автомашин өгч, уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат  мөн нэг өрөө орон сууцны шагналын эзэн боллоо. 

Засгийн газрын тогтоолоор 3 жил тутамд болдог “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа  зохион байгуулагдаж байна. 

"Их хурд-8" наадам хурдан морины азарганы уралдаанаар эхэлж, түрүү магнайд Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр хурдалж торгон жолоо өргөсөн бол Шилмэл хүлгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай боллоо. Түрүү морины байнд “Land cruiser” маркийн автомашин өгч, уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат  мөн нэг өрөө орон сууцны шагналын эзэн боллоо. 

Харин маргааш  /2019.07.21/ их насны морьдын уралдаанаар Монгол туургатны өв, соёлын наадам  үргэлжлэх юм.

 

2014 онд , Улс , Бүсийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх, сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
ММСУХ “Дүнжингарав” хаврын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна Монголын морин спорт, уяачдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдаан дэг журамтай, зохион байгуулалт сайтай боллоо.