Мэдээ мэдээлэл

2014 онд , Улс , Бүсийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа

Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх, сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

Mонгол наадмын хөх тэнгэр доор хүүхэд, морь эсэн мэнд уралдахыг  билэгдэн хурсан олноороо эвлэлдэн нэгдэж, эв эеийг дээдэлдэг манай уяачид Үндэсний их баяр наадам,  хавар, зуны бүсийн үндэсний хурдан морины уралдаанд хүлэг морио сойн уралдуулсан юм.

17 дугаар жарны Галзууруулагч хэмээх Хөхөгчин хонь жилийн босгон дээр Холбооны реитингийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын өндөр чансаатай 9 Уяач, Уралдаанч хүүхэд , Азарга , Их нас , Эрлийз дээд насны морийг шалгаруулан олон түмэндээ зарласан билээ.

 

 Өнгөрсөн Модонморин жилд зохион байгуулсан үндэсний хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьд, уяачдын амжилтыг товчоолон эмхтгэсэн “Монгол Улсын 2014 оны шилдэг хүлгүүд” ном, мөн “Өндөр чансаатай 9 уяач, уралдаанч хүүхэд, азарга, их насны , Эрлийз дээд насны морьдын зурагтай “хуанли”-ийг хэвлэн Интерном  ,Мир номын сүлжээ дэлгүүр , Улсын их дэлгүүр болон Номин их дэлгүүрийн номын дэлгүүр, Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр Морины эдлэл хэрэгсэл , нэмэлт тэжээл борлуулдаг “Морьтон” , “Гийнгоо” , Монгол Адуу, Хан бүргэдэй, Нарантуулын "Эрдэнэт мал сүрэг" малын эмийн сан гэсэн газруудаар Монголын ард түмэн, морь сонирхогчиддоо хүргэж байна. 

 Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх,  сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Лавлах утас :7016-1618, 88081116

 

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Баянхонгор аймгийн Буянбулаг сумын уугуул Чинбатын Махбалын Халтар даага уралдаанч хүү унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын Хээр даагыг Мөнхбатын Батцоож уралдаанч хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан их насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан их насны уралдаанд газар газрын шандаст хурдан 203 их нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд ирсэн байлаа.