Мэдээ мэдээлэл

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс

1-т Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат ХХААХҮЯ-ны Тариалан дэмжих сангийн захирал МУ-ын манлай уяач Ц.Батсайханы хонгор үрээ тархинд явсаар тавьлингийн үзээр дээрээс урдаа явсан морьдыг гүйцэж тод магнай торгон жолоогоо өргөлөө. Энэ хонгор үрээ дааган насандаа төвийн бүсийн Заамар-2008 уралдаанд мөн түрүүлж байсан хурдан хүлэг билээ.

2-т Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Хүрээдөл ХХК-ний захирал Р.Бадрахын сартай хонгор үрээ уралдааны турш хурдан шүдлэн морьдыг хөтөлж явсан боловч барианы зурхайд орохдоо аман хүзүүллээ. Сартай хонгор үрээ энэ жил улсын наадамд түрүүлж байсан хурдан хүлэг юм.

3-т Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшн ХХК-ний захирал Х.Бат-Эрдэнийн сартай хээр үрээ айргийн 3-т хурдлав. Сартай хээр үрээний уяа сойлгийн МУ-ын алдарт уяач Бат-Өлзий тааруулжээ.

4-т Агт-Эрдэнэ галын залуу уяач Буянтогтохын уясан Булган аймгийн харъяат Түмэнжаргалын зээрд айргийн 4-т хурдлав.

5-д Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъат Энхтайваны саарал үрээ айргийн тавд хурдалж наадамчин олныг баясгав. Айргийн тавд хурдалсан саарал үрээ Говьсүмбэр аймгийн харъяат МУ-ын алдарт уяач Ч.Цэрэндэжидийн унаган адуу юм байна.

Өлзийт хорооллын дунд сургуулийн багш нар ОХУ-д зочиллоо. ММСУХолбоо, НМСУХолбоо ажил хэрэг болгож энэ сарын 17-нд ОХУ-ын Улаан-Үүд хотноо Итгэлт хамбад мөргөх тусгай аялалыг зохион байгууллаа.
Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа. Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны удирдлага гарын үсэг зурлаа.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз доод насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз доод насны уралдаанд газар газрын шандаст хурдан 45 эрлийз доод нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз доод насны морьд ирсэн байлаа.