Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз доод насны албан ёсны цуваа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз доод насны уралдаанд газар газрын шандаст хурдан 45 эрлийз доод нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз доод насны морьд ирсэн байлаа.

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай халтар даагыг  уралдаанч хүү 12 настай Гансүхийн Сүхбат унаж түрүүлгэлээ
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Доржийн Алтангэрэлийн сартай зээрд даагыг уралдаанч хүү 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа 
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Цэндийн Гансүхийн хар даагыг  уралдаанч хүү 8 настай Отгонбатын Эрдэнэ-Очир унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Өлзийхутагын Пүрэвбаатарын бор халзан даагыг уралдаанч хүү 10 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж айргийн дөрөвт хурдлууллаа
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чулууны Гантөмөрийн хар халзан даагыг уралдаанч хүү 11 настай Паламын Рагчаа унаж айргийн тавд хурдлууллаа
6. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, уяач Данзардоржийн Түвшинбаатарын хүрэн даагыг  уралдаанч хүү 12 настай Батсайханы Рагчаа унаж хурдлуулжээ
7. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Бүтийн Батсайханы сартай хээр даагыг уралдаанч хүү 12 настай Эрдэнэчулууны Тэлмэн унаж хурдлуулжээ
8. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Дондогын Цогзолдоржийн хээр даагыг уралдаанч хүү 13 настай Насантогтохын Мэндбаяр унаж хурдлуулжээ
9. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн загал даагыг уралдаанч хүү 8 настай Буянхишигийн Буянжаргал унаж хурдлуулжээ
10. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Цэндийн Эрдэнбилэгийн зээрд даагыг уралдаанч хүү 13 настай Туяасайханы Баярсайхан унаж хурдлуулжээ

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2009 оны отгон хуралдаан боллоо. Монголын Үндэсний Олимпийн хорооны хурлын байранд ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2009 оны отгон хуралдаан 2009-12-22 ны өдөр 16 цагт хуралдлаа.
“Говь шанхын хурд-5” говийн бүсийн хурд-2015 уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дунд насны албан ёсны цуваа 1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намдагийн Хүрлээгийн хээр үрээг уралдаанч хүү 14 настай н.Баярхүү унаж түрүүлгэлээ