Мэдээ мэдээлэл

Өлзийт хорооллын дунд сургуулийн багш нар ОХУ-д зочиллоо.

ММСУХолбоо, НМСУХолбоо ажил хэрэг болгож энэ сарын 17-нд ОХУ-ын Улаан-Үүд хотноо Итгэлт хамбад мөргөх тусгай аялалыг зохион байгууллаа.

 

Өнгөрсөн онд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, 59 дүгээр сургуулийн сургалтын менежер н.Байгальмаа нар уралдаанч хүүхдийн суралцах, хүмүүжих нөхцлийг сайжруулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

            Энэ хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоо өнгөрсөн онд “Уралдаанч хүүхэд-2014” сургалт зөвлөлгөөний үеэр азтан болсон 10 уралдаанч хүүхдийг Олон Улсын Найрамдал төвд амраасан юм. Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн 35 багшийг сурагчдийн өвлийн амралтыг тохолдуулан ОХУ-ын Улаан-Үүд хотын Итгэлт хамбын хийд руу аялуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг ММСУХолбоо, НМСУХолбоо ажил хэрэг болгож энэ сарын 17-нд ОХУ-ын Улаан-Үүд хотноо Итгэлт хамбад мөргөх тусгай аялалыг зохион байгууллаа.

 

 Аяллын баг 2000 жилийн түүхтэй ОХУ–ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотын Дэлхийн хамгийн том В.И.Лениний толгойн хөшөө, төв талбай дээрхи мөсөөр бүтээсэн гайхамшигт бүтээлүүдтэй танилцан, худалдаа үйлчилгээний газруудаар орж, Иволгин дацанд ирж Амьд бурхан Итгэл хамбад мөргөн бие сэтгэлээ ариусган ажил үйлсээ даатгаснаар аялал амжилттай өндөрлөсөн юм.

 

 

ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МСУХ-Д УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.
Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв Хурдан морины хүүхэд Анх удаа Спортын мастер цолны болзолыг ханган биелүүлэв