Мэдээ мэдээлэл

Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.

Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны удирдлага гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх, хүүхдийн амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих эрхийг  хамгаалах, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх зэрэг ерөнхий зарчмуудыг санамж бичигт тусгасан байна. 1989 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан билээ. Монгол улс уг конвенцид 1990 онд нэгдэн орж, хүлээн зөвшөөрсөн дэлхийн 5 дахь орон юм.   Хурдан морь унаач хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалах хэрэгсэлийн стандартыг батлуулах, Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудлаар төрийн, ТББ, олон нийт, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хурдан морины уралдааны асуудлаар гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг уяач, морины эзэд, унаач хүүхэд, тэдний эцэг эхэд  хэвшүүлэх ажлыг зохион байгуулах,    Хурдан морины уралдааны замын стандартыг батлуулж, аюулгүй байдлыг хангах,  

           Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эцэг эхийн зөвшөөрөл авах, төрсний гэрчилгээтэй бүртгэх, хүүхдийн насыг баримтлах, уралдааны зам болон бусад бэлтгэл зохион байгуулалтыг хангахад уралдааныг зохион байгуулагч талуудтай хамтран ажиллах зэрэг заалтуудыг хамтран хэрэгжүүлхээр Хүүхдийн төлөө газар Монголын морин Спорт Уяачдын Холбоо санамж бичигт гарын үсэг зурж хамтийн ажиллагааныхаа эхлэлийг тавьлаа.

Төвийн бүсийн хурдан морины уралдаан Өмнөговь аймаг Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул МонголУлсын алдарт Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн санаачлагаар 1999 онд анхлан зохион байгуулагдсан "Говь шанхын хурд" уралдаан Өмнөговь аймгийн төвд 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН СОЁОЛОНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан СОЁОЛОНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 235 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс..
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам азарга насны уралдаан Нар хур тэгширсэн монгол наадамд 234 хурдан азарга 22 км-т уралдалснаар