Мэдээ мэдээлэл

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз доод нас

1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Ц.Гансүхийн хар даагыг уралдаанч хүү М.Батхүү унаж түрүүлгэлээ

2.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Ө.Пүрэвбаатарын бор халзан даагыг уралдаанч хүү Б.Буяндэлгэр унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Б.Баттүвшингийн сартай зээрд даагыг уралдаанч Г.Сүхбат унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, Г.Дорж-Алтангэрэлийн сартай зээрд даагыг уралдаанч  хүү Г.Отгонбаяр унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Төв аймгийн Аргалант сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Д.Амгаланбаатарын бор даагыг уралдаанч хүү Н.Амарбаясгалан унаж айргийн тавд хурдлууллаа

 

2013 онд Их хурд , Улс , Бүс ,Гиннесийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Монгол түмэн Монгол наадмын хөх тэнгэр доор морь, хүүхэд эсэн мэнд ирэхийг билэгдэн хурсан олноороо эвлэлдэн нэгдэж, эв эеийг дээдэлдэг билээ.