Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам соёолон насны уралдаан

Хурдан соёолон морьдын уралдаанд

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул ХүүгийнТүмэнбаярын халтар соёолон түрүү магнай болж, торгон жолоо өргүүлэв. Энэ хурдан хүлгийг Монгол улсын Манлай уяач Агваансамдангийн Батсүх уяж хурдлуулав.

-Аман хүзүүнд  “Алтан констракшн” ХКК-ний  захирал Монгол улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хонгор соёолон хурдалсан бол

-Айргийн гуравт  Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хүрэн, --

-Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал,

- айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр соёлон тус тус хурдаллаа. Айргийн дөрөвт хурдалсан Сэлэнгэ аймгийн Орхон сумынхарьяат, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал соёолон өнгөрсөн жилийн улсын наадамд мөн л айргийн дөрөвт хурдалж байсан билээ. Энэ хурдан хүлгийг олноо “Дааган” хэмээх Цэнд-Аюуш уяач уяж хурдлуулжээ.

 

Азийн морин уралдааны холбооны 34-р хурал Турк улсын Истанбулд хотод боллоо Хүлэг морьдын туурай чимээ... айл айлын уяанаас хүүхдийн гийнгоо цангинах зун цаг. Ийм л цаг доор Монголын уяачдын холбооны төлөөлөгчид Турк улсыг зорьсон юм.
Монгол улс-Азийн морин уралдааны холбооны гишүүн орон болж албан ёсны батламжаа гардан авлаа АМУХ-ны 33-р зөвлөлгөөнд дэлхийн 36 орны 1200 орчим морин спортын төлөөлөгчид оролцсоны дотор Олон улсын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Люьс Романет, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид, морин спорт өндөр хөгжсөн Америк, Англи, Ирланд, Франц, Өмнөд Африк, Швед, Швейцари, Иран, Турк, ОХУ, Хятад гэх мэт орнуудын морин спортын холбоодын төлөөлөгчид морины зүтгэлтнүүд оролцлоо.