Мэдээ мэдээлэл

Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймаг

Зүүн бүсийн хурдан морины уралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ММСУХ-ны их хурлаар батлагдсан “Монголын хурдан морины уралдааны дүрэм”-ийн дагуу уралдааныг эмх цэгцтэй зохион байгуулж, унаач хүүхдүүд, уяачдын эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хурдан морьдын эрүүл ахуй, амь насыг хамгаалах зорилгоор ММСУХ-ны Ерөнхийлөгч нэгдсэн удирдлагаар хангах, Зүүн бүсийн урадааныг зохион байгуулсан Дорноговь аймгийн ЗДТГ, аймгийн МСУХ-той хамтран зохион байгуулдаг юм. Монгол болон Эрлийз адууг тусад нь уралдуулах ММСУХ-ны шийдвэрийн дагуу Зүүн бүсийн хурдан морины уралдаан боллоо.

Азарга: 205
1. Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Алтангэрэлийн “ХЭЭР” азарга түрүүлэн ирж наадамчин олноо баясгалаа.

2. Дорноговь аймгийн Сайншанд сумын Аймгийн Аалдарт уяач О.Саруулбаярын “ХҮРЭН” аман хүзүүнд хурдаллаа. Хүрэн азарга нь 2008 онд соёолондоо  Дорноговь аймгийн Баруун бүсийн уралдаанд түрүүлж, Алтан-Овооны төрийн тахилгийн наадамд долоод хурдалж,  2009 оны“Хутагтын хурд” уралдаанд аман хүзүүдэж, 2009 оны Дорноговь аймгийн  баяр наадамд айргийн дөрөвт хурдалжээ.  “Хутагтын хурд-2010” уралдаанд уралдаанд түрүүлж, “Хутагтын хурд-2011”уралдаанд  аман хүзүүдэж, Тайжийн хурд аймгийн зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан  хурдан ажнай юм. 

3.Айргийн гуравт  Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач С.Жүгдэрийн “БОР” 

4. Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Алтанширээ сумын уяач Сайнбуянгийн “ХҮРЭН” халзан. Хүрэн халзан азарга нь Алтанширээ сумын уугуул УИХ-ын гишүүн Я.Батсуурийн хурдан халзан азарганых нь төрсөн дүү бөгөөд Аймгийн наадамд 2 удаа аман хүзүүдэж, сумын наадамд 2 түрүүлсэн өнөө жил 7 настай идэрхэн хүлэг билээ. Энэ жил  хутагтын хурдад айргийн гуравт хурдалж, Тайжийн хурдад түрүүлсэн. 

5. Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул, “Агт-Эрдэнэ” галын уяач Д.Мөнхцогийн“ЦОГЛОГ” зээрд.  Зээрд азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Далантайн унаган адуу бөгөөд 2009 онд соёолондоо улсын наадамд 6-д хурдалж, давхар уяагаар Баянхонгорын даншигт айрагдаж, 2010 оны  төрийн их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, Монголын шигшмэл хурдан морьдын “ИХ ХУРД-5”уралдаанд 8-д хурдалж,  Ардын Хувьсгалын 90 жилойгоор  7-д тус тус хурдалжээ. Төв аймгийн Баян сумын Монгол улсын “МАНЛАЙ”уяач ДондогийнОюунбилэг уяж сойдог юм.

Их нас: 230
1. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Монгол улсын “МАНЛАЙ”Уяач Чойдог агсаны хүү Ч.Батбадрахын “УХАА” халзан морь түрүүлж түмэн олноо баясгалаа. Халзан морь нь Чойдог агсаны 1996 оны улсын наадамд айргийн дөрөвт хурдалж байсан хонгор азарганы төл бөгөөд дээд тал нь Ханддоржийн халзан морины угшилтай. Ардын Хувьсгалын  90 жилийн ойгоорайргийн гуравт хурдалсан. Төв аймгийн Баян сумын Монгол улсын “МАНЛАЙ”уяач ДондогийнОюунбилэг уяж сойдог юм.

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын Аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн “ХОНГОР” аман хүзүүдлээ. 2009, 2010 онд Сүхбаатар аймгийн  баяр наадамд түрүүлээд байгаа юм байна.

3. Айргийн гуравт Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Амартөрийн “ЗЭЭРД”. Зээрд морь нь2010 онд  Дорноговь  аймгийн баяр  наадамд айргийн гуравт хурдалжээ.

4. Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Сайншанд сумын Монгол улсын “МАНЛАЙ” уяач Г.Алтангэрэлийн “ХАЛТАР”

5. Айргийн тавд Улаанбаатар хотын уяач Д.Бат-Эрдэнийн “ХҮРЭН”

Соёолон: 210
1. Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач С.Отгонбатын “ХЭЭР”түрүүлж наадамчин олноо баясгалаа.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын уяач Д.Баяржаргалын “ХЭЭР” аман хүзүүнд хурдлав.

3. Айргийн гуравт Булган аймгийн Могод сумын уугуул, “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн захирал Д.Түмэнжаргалын “ДЭГДЭЭХЭЙ” хээр.  Хээр үрээ нь Дорноговь аймгийн Аймгийн алдарт уяачАдъяасүрэнгийн унаган адуу бөгөөд  “Хутагтын хурд-2011” болон “Булганхангай” хаврын бүсийн уралдаанд тус тус айрагдсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Могод сумын 80 жилд түрүүлжээ. Төв аймгийн Баян сумын Монгол улсын “МАНЛАЙ”уяач Дондогийн Оюунбилэг уяж сойдог юм.


4.Айргийн дөрөвт  Сүхбаатар аймгийн Халзан сумын Аймгийн Алдарт Уяач Ж.Мөнхсүрэнгийн“ХАР”

5. Айргийн тавд Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул МҮОНРТ-ийн редактор, хурдан морь тайлбарлагч Л.Цагаандалайн “БУМБАР”хонгор

Хязаалан: 237
1. Дорноговь аймгийн Өргөн сумын Чулуунбаатарын “БУУРАЛ”түрүүлж түмэн олноо баясгалаа. Буурал үрээ нь 2010 онд Доронговь аймгийн наадамд шүдлэн үрээ аман хүзүүдэж байжээ.  Буурал үрээ нь хурдан морь тайлбарлагч, сэтгүүлч  Л.Цагаандалайн төрсөн дүүгийхэн үрээ юм.

2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Баярхүүгийн “ХҮРЭН” халзан аман хүзүүнд хурдлав.

3. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Эрдэнэцогтын “ШАРГА”

4. Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Алтанширээ сумын уяач Уламбаярын “ХАЛИУН. Халиун үрээ нь 2010 онд Дорноговь  аймгийн баяр  наадамд айргийн гуравт хурдалжээ.

5. Айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Рагчаасүрэнгийн “БУУРАЛ”
Шүдлэн: 219

1. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Г.Бааванхүүгийн “ХАЛИУН түрүүлж түмэн олноо баясгалаа. 

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын уяач Амарсайханы “САРТАЙ”хар аман хүзүүдлээ.

3. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ганбаатарын “ШАРГА”

4. Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Хэрлэнгийн “ХАР”
5. Айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Д.Өлзийбаатарын “ЗЭЭРД”

Даага: 197
1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач, “Талын агуй”ХХК-ийн захирал Ж.Амгалангийн“ШАРГА”түрүүлж наадмчин олноо баясгалаа. 

2. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Б.Сайнбаярын “ХҮРЭН аман хүзүүдлээ.  Хүрэн даага нь2011 онд  Сүхбаатар аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн билээ.

3. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ядамсүрэнгийн “ЗЭЭРД”

4. Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын Аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн“ЗЭЭРД”. Зээрд даага нь Ардын Хувьсгалын  90 жилийн ойд айргийн тавд хурдалжээ.

5. Айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Нямсүрэнгийн “ХҮРЭН”  халзанхурдаллаа.

 

Монгол наадамд зөвхөн Монгол морьд уралдана. 2011 оны 2 дугаар сарын 23-ний ММСУХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол, Эрлийз морьдын уралдааны асуудлыг авч хэлэлцлээ