Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЯАЧИЙН МОРЬ ДЭЛХИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЛЭЭ

2015 оны 10 сарын 31-ны өдөр монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр байлаа. Яагаад гэвэл монгол уяачийн ур ухаан дэлхийд үнэлэгдэж, уясан хүлэг нь чансаа өндөр уралдааныг магнайлсан юм. Морьтон түмний түүхэнд бичигдэх гайхам амжилтын эзэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатар юм.

 Түүний Mongolian Saturdaу  дуудлагат  хээр морь АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо  10-р сарын 31-нд болсон Breeders cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зүлэгний спринт төрөлд  түрүүлсэн юм. 

Mongolian Saturdaу-н эцэг Any  Given , харин эх нь  Miss Hot Salsa  дуудлагатай. 2012 оны нэгдүгээр сард болсон 1000 дааганы дуудлага худалдааны үеэр Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Онон, Монгол Улсын Алдарт Уяач Э.Ганбат нар шинжиж гурван эр, хоёр охин даага авсны нэг нь бахархлын эзэн Mongolian Saturdaу юм. Түүнийг  тухай үед 60,000 доллараар худалдан авсан бөгөөд гурван настайгаасаа /шүдлэн/ эхлэн уралдаж, одоогийн байдлаар  1 сая 110 долларын шагнал хүртээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь мэдээж Breeders cup юм. Тэрээр энэ тэмцээний хамгийн богино зай буюу 1100 метрт уралдан нэг сая долларын эзэн болсон билээ. 

 Тод манлайн  хурдан морьдын нь уяа сойлгыг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач  Энэбишийн Ганбат, арчилгаа маллагааг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Пүрэврагчаагийн Даваадорж  нар хариуцдаг бөгөөд одоогоор уралдааны 15, үржлийн 22 адуу байдаг гэнэ лээ.

    Ингээд эрхэм уншигч та бүхэндээ дэлхийн аварга буюу Breeders cup тэмцээний талаар товч мэдээллийг хүргэе. 

1982 онд байгуулагдсан Breeders Cup ХХК нь Хойд Америк буюу АНУ, Канадын болон бусад томоохон цэвэр цусны адууны аж ахуйнуудыг эгнээндээ нэгтгэсэн Морин уралдааны холбоо хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ байгууллага морин спортыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдгийн гол цөм нь жил бүрийн эцэст тухайн жилдээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг хүлгүүдийн уралдаан юм. Нийтдээ 13 төрлөөр явагддаг Бридерс Кап уралдааны бас нэгэн зорилго нь тухайн жилийн хамгийн шилдэг буюу “Оны хурдан хүлэг”-ийг шалгаруулах явдал юм.
    Энэхүү уралдаанд оролцохоор жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон арван шилдэг хурдан хүлгүүд ирдэг. Товчхондоо энэ уралдаанд дэлхийн хамгийн шилдгүүд ирж  оролцдог бөгөөд тэмцээнд оролцох эрхийг авах нь нэр төрийн хэрэг хэмээн үздэг байна. Жил ирэх тусам хүрээгээ тэлж,  нэр хүнд нь нэмэгдсээр байгаа уг тэмцээнд сүүлийн жилүүдэд Япон, Солонгос, Хонконг, Арабаас морьд ирж оролцох болсон бөгөөд тэр утгаар нь Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн  хэмээн нэрлэдэг болсон юм. 
    Бридерс Кап-н уралдаан нь жил бүр өөр өөр тойруулгад болдог бөгөөд энэ нь АНУ, эсвэл Канадын аль нэг морин тойруулга байдаг аж. Бридерс Кап-г өөрийн тойруулга дээр зохион байгуулах нь олимп, эсвэл хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрх авахтай адил ширүүн өрсөлдөөнтэй гэлцдэг.
    1984 онд Бридерс Кап -н хамгийн анхны уралдаан Калифорнийн Санта Анита цэнгэлдэхэд болж байсан бол 2008, 2009 онуудад мөн энэ морин тойруулгад дараалан зохион байгуулагдсан байна. 
“   Breeders Cup” ХХК нь зөвхөн уралдаан зохион байгуулахаас гадна дэлхийн шилдэг морин заводуудын төлөөлөгчид эздүүдийн нэгдсэн уулзалт, хурал зөвлөгөөнийг энэ тэмцээний үеэр хийдэг  аж. 

 

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хонгор даагыг уралдаанч хүү Загдзүсэмийн Бямбажаргал унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хар даагыг уралдаанч хүү Үүрийнтуяагийн Бумба-Аюуш унаж аман хүзүүнд хурдлууллаа
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор морийг уралдаанч хүү 12 настай Х.Нямсүрэн унаж түрүүлгэлээ
Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.