Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийжээ

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 сарын 15-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

  1. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 сарын 12-ны өдөр зохион байгуулагдах Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, тус холбооны анхны ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон шийдвэрлэж тус наадмыг зохион байгуулах комиссыг байгуулжээ.
  2. Төвийн бүсийн хурдан морины уралдааны  ангилал, насны ангилалыг тогтоож их нас, соёолон, эрлийз дунд нас уралдуулахаар шийдвэрлэжээ.
  3. Монгол Улсын Засгийн газраас Шигшмэл хурдан морьдын “Их хурд VIII”- уралдааныг 2019 оны 07 сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус уралдааныг Монгол туургатны морьтны өв соёлыг харуулсан наадам болгон зохион байгуулахаар баталжээ. Тус уралдааныг “Шигшмэл хурдан морьдын Их хурд-8, Монгол туургатны морьтны өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ.
  4. Монголын морин спорт, уяачдын холбоо дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллахаар болжээ. Тус зөвлөлийг дотроо Хүний хөгжлийн, Адууны хөгжлийн, Соёлын өвийн зөвлөл гэсэн нэгжүүдтэй байхаар шийдвэрлэжээ.
  5. Монголын морин спорт, уяачдын холбооны удирдах ажилтаны улсын “V” дугаар зөвлөгөөнийг 2019 оны 04 сарын 23-нд зохион байгуулахаар болжээ.
  6. Монголын морин спорт, уяачдын холбооны “VII” дугаар Их хурлаар шинэчлэн баталсан дүрэмд “Сахилгын зөвлөл”-тэй байхаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу “Сахилгын зөвлөлийн журам”-ыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж саналын зөрүүтэй асуудал гарсан тул дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр болжээ.

 

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1 Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Л.Галбаатарын Хар азаргыг уралдаанч хүү Тулгабаатар унаж түрүү магнайд хурдлууллаа
Уяачдад улсын цол олгох Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өргөн мэдүүлсэн доорхи уяачдад 2011 оны 1-р сарын 21-ний өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн 15 тоот Зарлигаар Монгол улсын “ Тод манлай уяач”, “Манлай уяач”, “Алдарт уяач” цолыг олгохоор боллоо.
Төвийн бүсийн уралдааны соёолонд  117 хүлэг бүртгэгджээ Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд,