Мэдээ мэдээлэл

Монголын морин спорт, уяачдын холбооны Ёс зүйн зөвлөлийг шинэчилсэн бүтцээр байгууллаа.

6 дугаар Их Хурлаар батласан шинэчилсэн Дүрмийн хүрээнд Ёс зүйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчилэн байгууллаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны 6 дугаар Их Хурлаар батласан шинэчилсэн Дүрмийн хүрээнд Ёс зүйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй  шинэчилэн байгууллаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ММСУХ-ны Хүндэт тэргүүлэгч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн А.Баярмагнай, тэргүүлэгч, Монгол Улсын гавъяат хуульч Б.Цэрэнбалтав, тэргүүлэгч, Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн, Монгол Улсын Тод Манлай уяач Ц.Дуламсүрэн, Б.Содномцог  тэргүүлэгч гишүүн, Аймгийн Алдарт уяач Ц.Энхбат, тэргүүлэгч Я.Болдбаатар, Х.Бадамсүрэн, Ц.Баянжаргал, тэргүүлэгч, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нарыг сонгосон байна.

Монгол улсын хууль тогтоомж, ММСУХ-ны Дүрэм болон Монголын хурдан морины уралдааны дүрэм, уяаны дэг жаяг, ёс уламжлалыг зөрчин Холбооны нэр хүнд, бодлого, үйл ажиллагаанд харш үйлдэл, эс үйлдэл хийсэн гишүүнтэй хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл Монголын уяачдын Ёс зүйн Дүрэм, Ёс Зүйн зөвлөлийн ажиллах журмыг боловсруулан дараагийн хуралдаанд танилцуулан батлуулах үүргийг хүлээсэн байна.

Хотгойдын хурд-3 даншиг наадам Хангайн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр
УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЭМБЛЭМ, “ИХ ХУРД” УРАЛДААНЫ МЕДАЛЬ ТЭР БҮГДИЙГ БИД ХИЙСЭН Монголын морин спорт, уяачдын холбооны эмблем тэмдгийг зохиосон зураач, барималч Д.Хурцгэрэлтэй уулзаж, энэ бүтээл хэрхэн бүтсэн тухай сонирхсон юм.
МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх: Яваандаа морио хайрлаад дараагийн наадам бий шүү дээ гээд уужирдаг болчихдог юм Унаган адуугаараа наадан улсын тэр тусмаа дээд цолонд хүрсэн хийморилог нэгэн бол Монгол улсын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх юм.