Мэдээ мэдээлэл

Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав.

17-р жарны “Баясгалант” хэмээх усан Луу жилийн анхны “Дүнжингарав-2012” уралдааныг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, 4 насны хурдан хүлэг уралдаж, наадамчин түмэн өргөн олноор оролцож сайхан наадлаа.

“Дүнжингарав-2012” уралдаанд давхардсан тоогоор 700 орчим хүүхэд хурдан морь унаж уралдлаа. Эдгээр хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг ММСУХолбоо бүрэн хариуцаж ажиллаа. Энэ даатгал нь бүтэн жилийн хугацаанд хүчинтэй байхаас гадна, зөвхөн хурдан морь унахад биш бусад ахуйн осолд ч хамаарах даатгал юм.

Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал зүйлийн нэг бол уралдааны зам юм.  “Дүнжингарав-2012” уралдааны хурдан морины замыг асуудлыг ММСУХолбоо онцгой анхаарч, хуучин гарааны төхөөрөмжийн өргөн 80 метр байсныг шинэчилэн өргөсгөж, 150 метрийн  өргөнтэй болгов. Их насны морины гараанаас 8 км газрын цасыг  150 метрийн өргөтөйгөөр хусаж цэвэрлэлээ. Ингэснээрээ  олон давхарлаж морьд эргэх, энэ байдлаас болж  хурдан морь унаач хүүхэд ойчих гэх мэтийн эрсдэлгүй болов.  ММСУХ-ны “Дүнжингарав-2012” уралдааны зохион байгуулах комисс, Төв аймгийн комисс, зам анги, Ж.Уранбилэг захирагчтай 120-р ангийн хамт олон идэвхи чармалттай ажиллаа.

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны шүдлэнгийн цуваа 1.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Н.Мөнхбатын Буурал шүдлэнг М.Алтаншагай хүү унаж түрүүлгэлээ.
“ДОРНОД ТАЛЫН ХУРД 2014” зүүн бүсийн хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Дорнийн шижир алтан талд унага болгон босоо төрж,Домогт ажнай хүлгийн буян өнө мөнхөд ивээж явах болтугай Хурай, хурай хурай….
ММСУХ-ны VI их хурал Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.