Мэдээ мэдээлэл

Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав.

17-р жарны “Баясгалант” хэмээх усан Луу жилийн анхны “Дүнжингарав-2012” уралдааныг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, 4 насны хурдан хүлэг уралдаж, наадамчин түмэн өргөн олноор оролцож сайхан наадлаа.

“Дүнжингарав-2012” уралдаанд давхардсан тоогоор 700 орчим хүүхэд хурдан морь унаж уралдлаа. Эдгээр хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг ММСУХолбоо бүрэн хариуцаж ажиллаа. Энэ даатгал нь бүтэн жилийн хугацаанд хүчинтэй байхаас гадна, зөвхөн хурдан морь унахад биш бусад ахуйн осолд ч хамаарах даатгал юм.

Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал зүйлийн нэг бол уралдааны зам юм.  “Дүнжингарав-2012” уралдааны хурдан морины замыг асуудлыг ММСУХолбоо онцгой анхаарч, хуучин гарааны төхөөрөмжийн өргөн 80 метр байсныг шинэчилэн өргөсгөж, 150 метрийн  өргөнтэй болгов. Их насны морины гараанаас 8 км газрын цасыг  150 метрийн өргөтөйгөөр хусаж цэвэрлэлээ. Ингэснээрээ  олон давхарлаж морьд эргэх, энэ байдлаас болж  хурдан морь унаач хүүхэд ойчих гэх мэтийн эрсдэлгүй болов.  ММСУХ-ны “Дүнжингарав-2012” уралдааны зохион байгуулах комисс, Төв аймгийн комисс, зам анги, Ж.Уранбилэг захирагчтай 120-р ангийн хамт олон идэвхи чармалттай ажиллаа.

 

Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойн ярилцлага Тэртээ 18-жилийн өмнө отрийн бор гэрт үүсч байгуулагдсан Уяачдын холбоо холбоо дэлхийн дээд амжилт эвдээд хамтдаа зогсож байна.
Ахмад уяач Д. Цэлхээд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлэв Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ахмад уяач Довуучийн Цэлхээд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлж, уяачдын холбооны хүндэт өргөмжлөл, тусгай шагналаар шагнаж урамшууллаа.
ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны анхдугаар хуралдаан боллоо ММСУХ-ны тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан Монголын үндэсний олимпын хорооны хуралдааны танхимд 2010 оны 1 сарын 25-ний өдөр боллоо.