Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны VI их хурал

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны VI Их хурал "Уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Их Хуралд 21 аймгийн салбар холбооноос 270 төлөөлөгч оролцон Холбооны өнгөрсөн хугацааны бодлого, үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын чиг хандлага, бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлээ тодорхойлон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэний дотор Тэргүүлэгчдийн тоог 15-аар нэмэгдүүлсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгчөөр Улсын Их Хурлын дэд дарга Миеэгомбын Энхболд улиран сонгогдсон бол Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Таван толгой транс" ХХК-ийн захирал, МУТМУ Д.Дагвадорж,  Дэд тэргүүнээр МУТМУ Х.Бат-Эрдэнэ, “Мон Дулаан” ХХК-ийн захирал Ш.Лхамсүрэн, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Архангай аймгийн уугуул уяач  Ч.Ганзориг нарыг сонгожээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Пүрэвийн Сэргэлэн улиран сонгогдсон байна.

Их Хурлаар эрлийз ба монгол адуу, тэдгээрийг хэрхэн ялгах тухай хэлэлцээд зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгах нь зүйтэй хэмээн Их хурлын төлөөлөгчдийн олонхи шийдсэн юм. Өөрөөр хэлбэл гадаад шинж, үүлдэрлэг байдлыг харгалзахгүй болсон гэсэн үг. Харин Үндэсний их баяр наадмын эрлийз морьдын уралдааныг уяачдын баяр буюу 7-р сарын 13-нд бус 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж байхаар шийдвэрлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уламжлахаар тогтсон юм.

 

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз дунд нас 1.Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү Б.Цэрэндагва унаж түрүүлгэлээ
ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Дөмөг сайн морьдынхоо хатан туураар Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож Тугийн зэв шиг шулуун зоригоороо Тусгаар тогтнол, түүх соёлоо Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг Энэ цагт мандаан бадрааж яваа Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн
“МОНГОЛЫН ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН ИХ ХУРД-VII” уралдааны ихнасны албан ёсны цуваа “Монголын шигшмэл хурдан морьдын ИХ ХУРД-VII” уралдааны хурдан ихнасанд сүүлийн гурван жилд Улс, бүсийн уралдааны эхний ес, аймгуудын наадмын эхний тавд хурдалсан морьдууд мандатаа авсанаас газар газрын шандаст 105 алтан туурт хүлгүүд хурд хүчээ сорьлоо