Мэдээ мэдээлэл

ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ

ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.

ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа. Нэгдсэн журмын дагуу ММСУХ-ны “Шилдэг унаач хүүхэд”-аар хоёр удаа шалгарвал “Спортын дэд мастер”, гурван удаа шалгарвал Спортын мастер болох учиртай.

Дээрх    болзолыг   хангасан  зургаан хүүхдэд Спортын дэд мастерийн үнэмлэх, тэмдгийг гардууллаа. Үүнд “Агт эрдэнэ” галын унаач Б.Адьяабазар, “Талын хүлэгч” галын унаач П.Энхтөр, “Ажнай шарга” галын унаач Ц.Лхагвасүрэн, “Босоо хүлэг” галын унаач Мягмарсүрэн, “Түмний эх” галын унаач З.Шинэбаяр, “Макс” галын унаач Л.Лхагвасүрэн  нар Монголын хурдан морь унаач  хүүхдүүдээс анх удаа спортын зэрэг цолтой боллоо. Хурдан морь унаач эдгээр хүүхдүүдэд Спортын дэд мастерийн үнэмлэх тэмдгийг ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд долоон сарын 9-нд Төрийн ордон дахь ажлын өрөөндөө гардууллаа.  

УЛСЫН НААДМААС ДУТАХААРГҮЙ ОЛОН ҮЗЭГЧ ЦУГЛАЖЭЭ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-5” уралдаан эртний морьдын мөртэй Хүй долоон худгийн буурал дэнжид долоон сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө
2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД 2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач