Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД

2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Монголын морин спорт, уяачдын холбоо нь харьяа 330 сумын салбар холбоодоос "ШИЛДЭГ СУМЫН САЛБАР ХОЛБОО", ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ  СУМЫН САЛБАР ХОЛБОО"-г жил бүр шалгаруулж цагаан сараар баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар  сарын 07-ний өдрийн 1/03 дугаар тогтоолоор шилдэг, шилдэгийн шилдэг сумын салбар холбоодоо шалгаруулж, шагналыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр буюу намрын дунд сарын хар бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМЫН САЛБАР ХОЛБООД

1.Шилдэгийн шилдэг сумын салбар холбоогоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Ө.Хүдэрхангай тэргүүнтэй, Ж.Цэнд-Очир нарийн бичгийн даргатай "Нийгмийн хонгор МСУХ

2. Шилдэгийн шилдэг сумын салбар холбоогоор Өвөрхангай аймгийн Уянга сум, Д.Ганбаатар тэргүүнтэй "Сайн ноён ханы хурд" МСУХ

3. Шилдэгийн шилдэг сумын салбар холбоогоор Ховд аймгийн Булган сум, Б.Энхболд тэргүүнтэй "Сартай булган" МСУХ

4. Шилдэгийн шилдэг сумын салбар холбоогоор Булган аймгийн Дашинчилэн сум, Ц.Батсайхан тэргүүнтэй "Нутгийн хурд" МСУХ

5. Шилдэгийн шилдэг сумын салбар холбоогоор Дорноговь аймгийн Өргөн сум, Ж.Сүхбаатар тэргүүнтэй "Хутагтын хүлэг" МСУХ

 

ШИЛДЭГ СУМЫН САЛБАР ХОЛБООД

1. Шилдэг сумын салбар холбоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Ц.Отгонбаатар тэргүүнтэй "Айрагийн хурд" МСУХ

2. Шилдэг сумын салбар холбоогоор Хэнтий аймгийн Баянхутаг сум, Д.Цолмон тэргүүнтэй "Жаргалант хүлэг" МСУХ

3. Шилдэг сумын салбар холбоогоор Дорнод аймгийн Чойбалсан сум, Б.Бэххуяг тэргүүнтэй "Чойбалсан сумын" МСУХ

4. Шилдэг сумын салбар холбоогоор Дундговь аймгийн Хулд сум, С.Мөнхбат тэргүүнтэй "Хийморьт хүлэг" МСУХ

5. Шилдэг сумын салбар холбоогоор Баянхонгор аймгийн Заг сум, М.Батбаяр тэргүүнтэй "Хүрэн бэлчирийн хурд" МСУХ

6. Шилдэг сумын салбар холбоогоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Р.Лхагвадорж тэргүүнтэй "Алтайн түмэн эх" МСУХ

7. Шилдэг сумын салбар холбоогоор Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, С.Төгсбаатар тэргүүнтэй "Цогтын хүлгүүд" МСУХ

8. Шилдэг сумын салбар холбоогоор Архангай аймгийн Тариат сум, М.Цанлиг тэргүүнтэй, Л.Баярмагнай нарийн бичгийн даргатай  "Далай ван" МСУХ

9. Шилдэг сумын салбар холбоогоор Шилдэг дүүргийн салбар холбоогоор Б.Нямдорж тэргүүнтэй, Г.Пүрэвбадам нарийн бичгийн даргатай "Баянзүрх дүүргийн гачуурт хурд" МСУХ

2019 оны шилдэг болон шилдэгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоогоор шалгарч, шагнагдсан салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт уяачидад нь Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

“ШАРГА АЗАРГАНДАА БИ НЭГ Ч УДАА ТАШУУР ХҮРГЭЖ ҮЗЭЭГҮЙ” Ц.ЛХАГВАСҮРЭН: Хурдан морио хэрхэн яаж давхиулах вэ? Айраг, түрүүнд хүргэж ,асрын өмнө цоллуулах , ард хоцроож тоосонд булуулах ... Тэр бүхэн хурдан морины хүүхдээс ихээхэн хамаарна.
ММСУХ-ны гадаад харилцаа нэгэн шинэ хуудсаар баяжив БНСУ-ын Гумин хотын төлөөлөгчид Монгол сайхан оронд минь хүрэлцэн иржээ.
2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга 2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга