Мэдээ мэдээлэл

УЛСЫН НААДМААС ДУТАХААРГҮЙ ОЛОН ҮЗЭГЧ ЦУГЛАЖЭЭ

Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-5” уралдаан эртний морьдын мөртэй Хүй долоон худгийн буурал дэнжид долоон сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө

Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-5” уралдаан эртний морьдын мөртэй Хүй долоон худгийн буурал дэнжид долоон сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Их хурд” өмнөх уралдаануудаас хэд хэдэн зүйлээр онцлог, сонин содон зүйлээр баян байв. Өмнөх дөрвөн удаагийн “Их хурд” уралдаан бүгд Өвөрхангай аймгийн Хархоринд  болсон. Энэ удаа Улаанбаатар хотын ойролцоо Улсын их баяр наадам хийдэг Хүй долоон худагт анх удаа болсноороо онцлог юм. Гурван жил тутамд болдог “Монголын хурдан морины Олимп” гэгддэг энэ уралдааныг үзэж сонирхохоор маш олон хүн үзэж сонирхлоо. “Улсын их баяр наадмаас дутахааргүй олон хүн цуглажээ. Нийслэлийн хаяанд хийж байгаа болохоор арга ч үгүй юм” гэж сэтгүүлчид ярьж байв. “Их хурд-5” уралдааны үеэр төрөл бүрийн үйлчилгээ хүртээмжтэй байсан нь наадамчдын сэтгэлд нийцсэн үйл явдлын нэг байлаа.

 

“ШАРГА НАДАД ИРЭХ ГЭЖ Л ИРСЭН ШИГ БАЙГАА ЮМ”... “Амгалан төрийн ажнай шарга”-ын эзэн, Мон-Уран ХХК-ийн захирал Б.Наранхүүтэй энэ жилийн улсын их баяр наадмын азарга ирсний дараахан Хүй долоон худаг дахь уяан дээр нь очиж уулзан аугаа шарга азарганых талаар товчхон хөөрөлдлөө.
ММСУХ-ны “Монгол уяач-3000” зөвлөлгөөн аймгийн Дорнод аймгийн Чойбалсан хотод боллоо. ММСУХ-ноос 21 аймгийн салбарт холбоодтойгоо явуулж байгаа зөвлөлгөөн энэ удаа Дорнод аймгийн МСУХолбоонд зохиогдлооММСУХ-ны төлөөлөгчид, аймгийн МСУХ-ны гишүүд, тэргүүлэгчид, аймгийн уяачид оролцсон юм.