Мэдээ мэдээлэл

Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач

Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач

1
Улсын наадам,бүсийн уралдаанд хурдан Хүрэн морио түрүүлгэж,  2012  онд улс, бүсийн уралдаанаас  2  түрүү, 9  айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 34 оноогоор 2012 оны Монгол улсын хамгийн өндөр чансаатай уяачаар  Хэнтий  аймгийн Дадал сумын уугуул 
Монгол улсын  Манлай уяач Батхүрэлийн БАТ-ӨЛЗИЙ  чансааны нэгдүгээрт эрэмблэгдэв. 

2
Улсын наадам, бүсийн уралдаанаас 3 түрүү, 8 айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 29 оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9  уяачийн хоёрдугаарт   Төв аймгийн  Сэргэлэн сумын уугуул Түмэндэлгэрийн ИХБАЯР эрэмблэгдэв.

3
Улсын наадам,  бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 19оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 уяачийн дөрөвдүгээрт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай  уяач Сумьяасүрэнгийн ГАНХУЯГ эрэмблэгдэв.

4
Улсын наадам,  бүсийн уралдаанаас 2 түрүү, 6  айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 20оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 уяачийн гуравдугаарт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Түвдэнжааждын БАТЗОРИГэрэмблэгдэв.

5
Улсын наадам,  бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 19оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 уяачийн тавдугаарт Төв аймаг Баянцогт сум Дашцэрэнгийн  ОДГЭРЭЛ  эрэмблэгдэв.

6
Улсын наадам, бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг авч 18 оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 уяачийн зургаадугаарт  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол улсын алдарт уяач Бат-Өлзийн ОТГОННАСАН эрэмблэгдэв.
  7
Улсын наадам,  бүсийн уралдаанаас 1 түрүү, 5 айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 17оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 уяачийн долоодугаарт Өвөрхангай аймгийн Өлзийт сум уугуул Цэрэндэжидын  ЦЭНД-АЮУШ эрэмблэгдэв.
 

8
Улсын наадам,  бүсийн уралдаанаас 1 түрүү, 4 айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 17 оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 уяачийн наймдугаарт Архангай  аймгийн Ихтамир сумын уугуул Энхбатын ДАШЧИЙРЭВ  эрэмблэгдэв.
 

9
Улсын наадам, бүсийн уралдаанаас  6 айраг авч ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 15 оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 уяачийн есдүгээрт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул монгол улсын манлай уяач Агваансамдангийн БАТСҮХ эрэмблэгдсэн
 
9
Улсын наадам, бүсийн уралдаанаас  6 айраг авч ММСУХ-ны рейтэнгийн шийдвэрээр 15 оноогоор 2012 оны хамгийн өндөр чансаатай 9  уяачийн есдүгээрт Өвөрхангай  аймгийн Баянгол сумын  уугуул аймгийн алдарт уяач Төмөрпүрэвийн ГАНЗОРИГ

 

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 2010 онд болох Хурдан морины бүсийн уралдаануудын хуваарь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 16 тоот тогтоол гарч хурдан морины шигшмэл болон бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоожээ.
Өмнөдэлгэрийн уяачдын “десант” нийслэлд буулаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааныг үзэж сонирхох, том наадмын зохион байгуулалтыг үзэх, нийслэлийн ойр орчимд морьдоо сойж байгаа уяачдаас туршлага судлах зорилгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 10 гаруй уяач өчигдөр нийслэлд ирлээ.
Мөнххааны ”бураа” Пүрэвжав Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум бол Монголын хурдан морины цөм угшил нутаг юм.