Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болов. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.

“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэдэгт Тэргүүлэгчид тэмдэглэсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авлаа.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны 5-р сард хуралдуулахаар тогтлоо.

Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа зарим гишүүд хурлын үеэр илэрхийлсэн байна.   

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдааны бичлэг Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд газар газрын шандаст 233 хүлэг бүртгүүлснээс 91 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс:
Их Хурд-8: Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ “Их Хурд-8” наадмын  шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан. 
МАНАЙ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН ЖИЛ, ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ ДҮҮРЭН БАЙНА ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос дараах асуултанд хариу авлаа.