Мэдээ мэдээлэл

Их Хурд-8: Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ

“Их Хурд-8” наадмын  шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан. 

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан  шилмэл хурдан морины уралдаанаар үргэлжилж байна. Шилмэл хурдан хүлгүүд  22 км-ийн зайнд уралдсан юм. “Их Хурд-8” наадмын  шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан. 

1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай 

2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын харъяат Ч.Цэрэнбатын хул аман хүзүү

3. Төв аймгийн Баян сумын харъяат МУМУ П.Энхмөнх хул айргийн гурав

4. Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжав зээрд айргийн дөрөв

5. Төв аймгийн Батсүмбэр сумын МУТМУ С.Лувсанбалдан халтар

Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

  • 1
  • 2
  • 3
Их Хурд-8: Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ “Их Хурд-8” наадмын  шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан. 
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын Цэндбаатарын хээр үрээг уралдаанч хүү Г.Хүслэнбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга 2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга