Мэдээ мэдээлэл

Монгол Улсын “Алдарт уяач” дөрвөөр нэмэгдлээ

Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн уяачид Монгол төрийн ордонд “морилж” алдар цолоо хүртдэг уламжлалтай. Монгол Улсын “Алдарт”, “Манлай”, “Тод манлай” уяачийн болзол хангасан уяачид ийнхүү төрийн ордны ёслолын танхимд очиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гарддаг.

Энэ жилийн сар шинийн босгон дээр буюу 2010 оны хоёрдугаар сарын 12-нд дөрвөн уяач “Алдарт уяач” цол хүртлээ. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Б.Энхболд, Ховд аймгийн Дарви сумын уугуул Б.Мөнхтөр, Говь-Алтай сумын Бигэр сумын уугуул Г.Батмөнх, Булган аймгийн Гурван булаг сумын уугуул Д.Хишигжаргал нар “Монгол Улсын Алдарт уяач” цол, тэмдгийг хүртлээ. Цол тэмдгийг уяачдад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд гардууллаа. Дараа нь ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд эрхэм алдар цол хүртсэн уяачдаа өөрийн ажлын өрөөнд хүлээн авч баяр хүргэн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээний хамтаар өргөн барьлаа. ММСУХ-ны Ерөнхийлөгч уяачидтай өвөлжилт, морьдынх нь уяа сойлго, хаврын уралдааны тухай яриа өрнүүлэв.      

Ө.Пүрэвбаатар: СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ОРОН ДАЯАР ШУУД НЭВТРҮҮЛНЭ 2019 оны анхны бүсийн уралдааныг ММСУХ-ны Ерөнхийлөгч агсан Г.Пунцагбалжирын нэрэмжит байхаар тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Энэ тавдугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болох уг төвийн бүсийн уралдаан шинэ журмын дагуу зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Нийгэмд хүлээлт үүсгэсэн энэхүү уралдааныг зохион байгуулах үүргийг ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар хүлээжээ. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны их насны цуваа 1. Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы, Цавьдар халзан их морийг М.Улсболд хүү унаж түрүүлгэлээ.
Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.