Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос нийт уяачид, моринд хайртай түмэндээ хандан уриалга гаргаж байна.

ММСУХ

УРИАЛГА

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос нийт уяачид, моринд хайртай түмэндээ хандан уриалга гаргаж байна.

2025 оны 6 дугаар сарын 7-ны өглөөний 04:30 цагт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд байрлаж байсан морьт харвааны багийн 18 хүлэг морь хулгайд алдагдсан ноцтой хэрэг гарсан билээ.

Харамсалтай нь, уг хэргийг мөрдөн шалгах явцад эдгээр морьд бүгд нядлагдаж, хөнөөгдсөн нь тогтоогдсон байна.

Энэ нь зүгээр нэг мал хулгайлах явдал бус, харин Монголын үндэсний бахархал, өв соёл, уламжлалт спортын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Морьт харваа бол Монголын түүх, язгуур соёлын салшгүй хэсэг бөгөөд харваачдын морьд бол тэдний сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлийнх нь амьд илэрхийлэл байлаа.

Ийм хүнд нөхцөлд, морьт харвааны баг хамт олонд сэтгэл санааны дэмжлэг, бодит туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Иймд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо морьт харваачдад морь хандивлах аянг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Морьтон Монгол түмэн, уяачид, моринд хайртай эрхэм танд хандан энэ гунигт явдлын дараа шинэ амь, шинэ урам өгөх энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та Морь хандивлахдаа:

ММСУХ-ны Ажлын албаны 88073024 дугаарт холбогдон мэдээлэл авч бүртгүүлнэ үү.

Өв соёл, морин спорт, Монгол хүний амин сүнс болсон морьдоо хамтдаа хамгаалъя.

Морьт харваачдад итгэл, урам, бэлэглэе.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

МОРЬ ХАНДИВЛАХАА МЭДЭГДСЭН ЭРХЭМҮҮД:

1. Уг аяны эхлэл болгон Монгол Улсын тод манлай уяач, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч П.Энхмөнх 3 адуу хандивлахаа албан ёсоор мэдэгдлээ.

2. Говьсүмбэр аймаг Шэвээговь сумын 2р баг сумын алдарт уяач Жамбалын Эрдэнэхүү 7 настай хээр алаг морь хандивлахаа мэдэгдлээ.

3. ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн, Дундговь аймгийн Луус сумын харьяат Дундговь аймгийн "Нарны хүлэг" морин спорт уяачдын холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч, аймгийн алдарт уяач Төрбатын Түвшинтөр 1 адуу бэлэглэхээ мэдэгдлээ.

4. Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын хүү Х.Мөнхжин Төрийн наадмын 2 аман хүзүү 2 айраг, Их хурдын айраг хурдан 'Цолмон' Халзан азарганыхаа төл Хонгор халзан даага бэлэглэхээ мэдэгдлээ.

5. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын бараат багийн аймгийн алтарт уяач 2025 оны улсын алтан унаганы эзэн Хишигжаргалын Нармандах 1 адуу бэлэглэхээ мэдэгдлээ.

6. Ховд аймагийн Мянгад сумын Аймгийн алдарт уяач Түмэнжаргалын Төмөрбаатар 7 настай буган морь бэлэглэхээ мэдэгдлээ.

7. Төв аймгийн Эрдэнэ сумын аймгийн аварга малчин, залуу уяач Цэцгээгийн Адъяабазар адуун сүргээсээ 1 сургуулилттай морь бэлэглэхээ мэдэгдлээ. Адъяабазар нь Морьт харвааны Болдбаатар, Алтанххуяг нартай анх морьт харвааны хүүхдүүд сургахад морьд гаргаж өгч хамтарч байсан.

8. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнх өөрийн үржүүлгийн адуун сүргээсээ 5 адуу бэлэглэхээ мэдэгдлээ.

9. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул залуу уяач, морь цоллооч Пүрэвийн Төгсжаргал Сартай хүрэн хязаалан бэлэглэхээ мэдэгдлээ.

10. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн алдарт уяач ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнэ өөрийн унаган 2 адуу бэлэглэхээ мэдэгдлээ.

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын шандаст хурдан 136 соёолон уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан соёлонгууд морьд ирсэн байлаа.
"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн 9 айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн Сайхан айргаар шалгарлаа. 
ММСУХ-ны VI их хурал Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.