МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ РЕЙТИНГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧАНСАА ТОГТООХ ЖУРАМ
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.29 дэх заалт, Олон улсын морин уралдааны холбооны дүрмийн заалтыг тус тус үндэслэн Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөл Монголын Улсын чансаа өндөр уяач, унаач хүүхэд болон азарга, их насны морьдын чансааг тогтооход энэхүү журмын зорилго оршино.
Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.29 дэх заалт, Олон улсын морин уралдааны холбооны дүрмийн заалтыг тус тус үндэслэн Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөл Монголын Улсын чансаа өндөр уяач, унаач хүүхэд болон азарга, их насны морьдын чансааг тогтооход энэхүү журмын зорилго оршино.
Нэгдүгээр зүйл. Чансааны төрөл
1.1. Энэ журмын Нийтлэг үндэслэлд заасан чансааг дор дурьдсан төрлөөр тогтооно. Үүнд:
1.1.1. Монгол Улсын чансаа өндөр 9 уяач;
1.1.2. Монгол Улсын чансаа өндөр 9 уралдаанч хүүхэд;
1.1.3. Монгол Улсын чансаа өндөр 9 азарга;
1.1.4. Монгол Улсын чансаа өндөр 9 их насны морь.
1.1.5 Монгол Улсын чансаа өндөр 9 Сонгомол дээд нас.
1.2. Улс, бүсийн болон шигшмэл морьдын уралдаанд амжилт гаргасан уяач, хурдан морь унаач хүүхдийн амжилт нь энэ журмын 2.1-д заасан онооны системээр үнэлэгдэж гарсан чансаагаар тодорхойлогдоно.
Хоёрдугаар зүйл. Чансааг тогтоох журам
2.1. Улс, бүсийн болон шигшмэл морьдын уралдааны амжилтыг дор дурьдсан онооны системээр үнэлнэ. Үүнд
2.1.1 Онооны систем /Зургаар/
2.1.2 Өөрийн унаган тамгатай адууг уяж айрагдуулсан бол 2 оноо
2.1.3 Улсын цолгүй уяач шилдэг 9-д эрэмбэлэгдсэн бол 2 оноо тус тус өгнө.
2.2. Монгол Улсын чансаа өндөр 9 уяач болон унаач хүүхдүүдийн амжилтыг тогтоохдоо тухайн уяач болон унаач хүүхдийн үзүүлсэн нийт амжилтыг онооны системээр үнэлж тогтооно.
2.3. Монгол Улсын чансаа өндөр 9 азарга, их насны морьдын амжилтыг тогтоохдоо тухайн азарга болон их насны морины үзүүлсэн нийт амжилтыг онооны системээр үнэлж тогтооно.
2.4. Монгол Улсын өндөр чансааны амжилтыг тогтоохдоо зөвхөн тухайн жилийн амжилтыг үндэслэн жил бүр тогтооно.
2.5. “Оны шилдэг залуу уяач”, “Оны шилдэг гал”-ыг шалгаруулахдаа энэ журамд заасан уралдааны амжилтын үнэлгээг харгалзан дүгнэж болно.
Гуравдугаар зүйл. Чансааг зарлах хугацаа
Рейтингийн зөвлөл жил бүрийн эцсийн Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар тухайн жилийн чансааг хэлэлцүүлэн, холбооны веб сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлнэ.
Рейтингийн зөвлөл
