Мэдээ мэдээлэл

ММСУХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА.

ММСУХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

 

Монголын морин спорт, уяачдын холбоо Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаа 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр цахимаар зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

 1. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэдийн зөвлөлөөс  гаргасан санал, дүгнэлтийн талаар  танилцуулга  мэдээллийг Тэргүүлэгчдэд өглөө.

2. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдах бүсийн хурдан морины уралдааны тов, байршилыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

3. Монгол улсын Тод манлай уяач цолтнуудын гаргасан санаачлагын дагуу ММСУХ-ны ерөнхийлөгчийн дэргэдэх Тод манлай цолтнуудын зөвлөлийг албан ёсоор байгуулж тус зөвлөлийн хурлыг 4 дүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар тогтлоо.

4. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, шинэчилсэн найруулгын төсөлд холбоо, салбар холбоод, уяачид, хурдан морины зүтгэлтнүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн томъёолж УИХ, холбогдох ажлын хэсэгт хүргүүлж, хамтран ажиллахаар боллоо.  

5.  Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “100 жилийн их хүлэгч” уяачыг тодруулан алдаршуулахаар шийдвэрлэж Ажлын хэсэг гарган болзол, шалгуурын дагуу олон нийтийн санал асуулгаар тодруулахаар шийдвэрлэлээ

6. Дүрмийнхээ дагуу тэргүүлэгчдийн 2021 онд төлөх татварын хэмжээг хэлэлцэн тогтоолоо.

 

 

Дүнжингаравын хурд-2009 Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо.
Түрүүлж, айрагдсан 20 хурдан морь унаач хүүхдээ шагнаж урамшууллаа. Монголчууд биднийг бусад улс, үндэстнээс Монгол хүн гэж ялгаж байдаг зүйл бол манай үндэсний өв их соёл билээ. Тэр их өв соёлын нэгээхэн хэсэг бол Монголын үндэсний хурдан морины уралдаан.
ММСУХ-ны удирдлагууд Г.Батхүү агсны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч, үндэсний морин спортод хүнд гарз учраад байгаа билээ.