Мэдээ мэдээлэл

2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД

2020 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

ММСУХолбоо 21 аймгийн салбар холбоодоос "ШИЛДЭГ СУМЫН САЛБАР ХОЛБОО", ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМЫН САЛБАР ХОЛБОО"-г жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 1/04 дугаар тогтоолоор шилдэг, шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоодоо шалгаруулж, шагналыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1. Шилдэгийн шилдэг сумын салбар холбоогоор Шаравын Энхтүвшин тэргүүнтэй Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын "Тайжийн хурд"МСУХолбоо

2. Шилдэгийн шилдэг сумын салбар холбоогоор Сундуйн Дархицогт тэргүүнтэй Увс аймгийн Өндөрхангай сумын "Домогт сайхар халтар"МСУХолбоо

1. Шилдэг сумын салбар холбоогоор Жанцангийн Цэдэнсодном тэргүүн Баянхонгор аймгийн Шинэжист сумын "Цомбон туурайт айжнай"МСУХолбоо

2. Шилдэг сумын салбар холбоогоор Хүрэлийн Барсүрэн тэргүүнтэй Увс аймгийн Зүүнхангай сумын "Дааган хурд"МСУХолбоо

3. Шилдэг сумын салбар холбоогоор Төмөрийн Баяржаргал тэргүүнтэй Хэнтий аймгийн Баян-Адарга сумын "Адаргын хурд"МСУХолбоо

4. Шилдэг сумын салбар холбоогоор Готовын Жадамбаа тэргүүнтэй Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын "Мөнхийн хүлэгтэн" МСУХолбоо

5. Шилдэг сумын салбар холбоогоор Түвдэнжаажидын Батзориг тэргүүнтэй Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын МСУХолбоо

6. Шилдэг сумын салбар холбоогоор Батмөнхийн Жавхлант тэргүүнтэй Баянхонгор аймгийн Галуут сумын "Том чихт бор морь"МСУХолбоо

7.Шилдэг сумын салбар холбоогоор Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэрийн унага МСУХолбоо

2020 оны шилдэг болон шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоогоор шалгарч, шагнагдсан сумдын салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт уяачидад нь Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Олноо “Дааган” хэмээх Цэрэндэжидийн Цэнд-Аюушийн Монгол Улсын Манлай Уяач цолны мялаалга наадам Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн Далайн хөвөөн дээр Эхийн цагаан суварганы дэргэд...
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Т.Батжаргалын Хээр үрээг уралдаанч хүү Г.Нямбаясах унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз дунд насны уралдаанд газар газрын шандаст хурдан 56 эрлийз дунд нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз дунд насны морьд ирсэн байлаа.