Мэдээ мэдээлэл

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа

1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Т.Батжаргалын Хээр үрээг уралдаанч хүү Г.Нямбаясах унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Д.Ганзоригийн хээр алаг үрээг уралдаанч хүү Д.Ганзориг унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хар үрээг уралдаанч хүү М.Алтаншагай унаж айргий гуравт хурдлууллаа

4. Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Б.Цэндбаатарын хул халзан үрээг уралдаанч хүү Г.Алтаншагай унаж айргийн дөрөвт хурдлууллаа

 

5.Хэнтий аймгийн Бат ширээт сумын уугуул Ц.Энхтүвшингийн хээр үрээг уралдаанч хүү  А. Отгонтөгс унаж айргийн тавд хурдлууллаа

6. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш.Мөнгөншагайн зээрд үрээг уралдаанч хүү Б.Буянхишиг унаж хурдлууллаа 
7. Дорнод аймгийн Халхголын сумын уугуул Б.Батсүхийн цавьдар үрээг уралдаанч хүү Д.Өсөхбаяр унаж хурдлууллаа 
8.Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Б.Оростогоогийн цавьдар үрээг уралдаанч хүү Б.Ганзориг унаж хурдлууллаа 
9.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Д.Отгонжаргалын зээрд үрээг уралдаанч хүү А.Тэргэл унаж хурдлууллаа  
10.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул А.Лувсандоржийн будан үрээг уралдаанч хүү Наранбаяр унаж хурдлууллаа 

Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадамд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын наадамд өнөө жил газар газрын хурд цугласан нас бүр олон тоотой мордсон онцлогтой байв.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдааны бичлэг Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд газар газрын шандаст 233 хүлэг бүртгүүлснээс 91 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс: