Мэдээ мэдээлэл

Олноо “Дааган” хэмээх Цэрэндэжидийн Цэнд-Аюушийн Монгол Улсын Манлай Уяач цолны мялаалга наадам

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн Далайн хөвөөн дээр Эхийн цагаан суварганы дэргэд...

Сайхан хун жигүүр амрааж

Сангийн далай чуулах үеээр

 Тэнгис далайн сүрэг бэлчиж

Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг

Хөвч ногоон уулын хангай

 Хөшиг номин талын хангай

 Уудам цэлгэр говийн хангай

 Унаган нутаг минь Өвөрхангай гэж...

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн Далайн хөвөөн дээр Эхийн цагаан суварганы дэргэд олноо “Дааган” хэмээн Алдаршсан   Цэрэндэжидийн Цэнд -Аюуш Монгол Улсын Манлай Уяач цолныхоо мялаалгыг төрсөн  нутгын зон олонтойгоо тэмдэглэж өнгөрөөлөө.

Уралдсан морьдын хэдий цөөн байсан ч Өвөрхангай аймгаас сүүлийн жилүүдэд ялангуяа энэ жил улс , бүс , аймгийн наадам , сумдийн ойд , өнгөлж уралдсан хүлгүүд ирсэн нь наадмыг үзүүштэй сонирхолтой болгож чадсан юм.

Ц.Цэнд -Аюушын МУМУяач цолны мялаалга наадамд түрүүлж, айрагдсан морьдын цувааг танилцуулж байна.

 Их нас -45

1. Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат ААУяач З.Санчирын Саран Шарга

2. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат ААУ Д.Алтангэрэлийн Хар

3. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат ААУ Д. Алтангэрэлийн Зээрд халзан

4. Өвөрхангай аймгын Баян-Өндөр сумын  харъяат Доржпүрэвийн Хээр

5. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат Төмөр-Уяагийн Хонгор

6. Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат Чинбатын Ногоон

7 . Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Батболдын Шарга

8.  Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Жумдааны Хээр

9.  Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Хуягын Хар

10. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Ёндонгийн Халтар

 

Соёолон - 31

1. Архангай аймгийн Хотонт сумын харъяат А.Эрдэнэбаяарын Зээрд

2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын  харъяат Б. Баянмөнхийн Загал

3. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат ААУяач Т. Ганзоригийн Аархал Хээр

4. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат ААУяач Т.Болдын Таванцагаан

5. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Үлаан сумын харъяат Баасангийн Хээр

6. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат Жүгдэрнамдагийн Хар

7. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Үлаан сумын харъяат Цэрэнбандийн Хээр

8. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Оргоогийн Буурал

9. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Буяндалайн Хар халзан

10. Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат ААУяач З.Санчирын  Шарга

 

Даага-44

1.  Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат ААУяач А .Мөнхтөрийн Хонгор

2.  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын  харъяат  ААУяач Д. Нямлхагвын Зээрд

3.  Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат ААУяач Т.Найдандоржийн Хээр

4.  Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Төртогтохын Халтар

5.  Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат Золжаргалын Хул

6.  Улаанбаатар хот Баянгол дүүргийн харъяат Буянтогтохын Бор халзан

7.  Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат Адьяацоодолын Шарга

8.  Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Жүгдэрнамжилын Ногоон

9.  Өвөрхангай аймгийн Хархорин  сумын харъяат Ж. Жамбалын  Хонгор

10. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын  харъяат  Балдандоржийн Ширээ хул

Намрын эхэн сард  Эхийн цагаан суваргыг тахин (хуучин Өлзийт сумын туурь байгаль хамгаалах зорилгоор нүүлгэсэн )  наадам хийдэг уламжлалтай болжээ.

 

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам азарга насны уралдаан Нар хур тэгширсэн монгол наадамд 234 хурдан азарга 22 км-т уралдалснаар
Эрийн гурван наадам хүн төрлөхтний соёлын үнэт өв боллоо. Ийнхүү Монголын Эрийн гурван наадам та биднийх төдийгүй нийт хүн төрөлхтний хайрлаж хадгалаж, уламжлан хөгжүүлэн авч явах ёстой соёлын үнэт өвийн нэгэн боллоо.
ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов. ММСУХ-ны “Алтан морь” шагналыг гардуулах ёслол болов.