Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч МУМУ П.Сэргэлэн, тэргүүлэгч Б.Баянмөнх, Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” морин спорт уяачдын холбооны тэргүүн МУМУ З.Батбаяр нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн бүх сумдад томилолтоор ажиллаж байна. Томилолтын баг 17 сумын 867 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 238 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ой боллоо. ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо боллоо. Ойн хүрээнд Чойбалсан суманд соёолон, их нас, азарга насны хурдан морьдын уралдаан болж, “Адуучин” нэвтрүүлэгт хийморилог уяачид нь оролцож шандасаа сорьсон юм.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны шинэ жилийн цэнгүүн болов. Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан 500 гаруй уяачид шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн баярлахаар “MARSHAL LUXURY” клубт хүрэлцэн ирсэн байв.