Мэдээ мэдээлэл

Азийн Морин уралдааны холбооны гишүүнээр элсэв /Сидней хот 2010 он/

Сар шинийн босгон дээр Азийн морин уралдааны холбооноос ММСУХ-г Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсүүлэх баярт мэдээг ирүүлсэн байлаа.

Сар шинийн босгон дээр Азийн морин уралдааны холбооноос ММСУХ-г Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсүүлэх баярт мэдээг ирүүлсэн байлаа. ММСУХ-ны 5-р их хурлаас сонгогдсон холбооны шинэ удирдлага  гадаад харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд  АМУХ-ны гишүүн болох олон давхар шалгуур болзолуудыг  амжилттай биелүүлж ажилласан юм. Азийн Морин Уралдааны Холбооны төв нь  Австралийн Сидней хотод байдаг. Энэ холбооны Ерөнхийлөгч нь Япон Улсын иргэн Кожи Сато, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь Австрали улсын иргэн Эндрив Хардинг нар ажилладаг. 2010 оны 4-р сарын 9-15-ний өдрүүдэд Австралийн Сидней хотод АМУХ-ны  33-р бага хурал болж орон орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирцгээсэн байлаа.  Морьтон Монголчуудын элч төлөөлөл ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн,  Монгол улсын шадар сайд  М.Энхболд, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Билэгдэмбэрэл, тэргүүлэгч гишүүн У.Буяндэлгэр, хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатар, Булган аймгийн Баяннуур сумын уяачдын холбооны тэргүүн С.Манлайбаатар нар ногоон тивийн бага хуралд оролцсон юм. Монгол нутгаасаа 10 гаруй цаг  нисэж  Сидней хотод буухад  далайн зөөлөн чийглэг уур амьсгалтай газар орон угтсан билээ. 4 сард энэ тивийн намрын улирал нь болдог юм байна. Манайхаар бол зун шиг байлаа. АМУХ-ноос зочдыг угтан авах ажилтнууд Монголчуудыг угтаж, бидний буух буудал “дөрвөн улирал” нэртэй буудал тийш хурдалсан юм.  Гудамж талбай, байшин барилга, хот байгуулалтыг нь харахад өндөр хөгжилтөй, хүн ард нь  амгалан тайван байхаас гадна хаана бол хаана спортоор  хичээллэсэн хүмүүс, спортын зам талбай олноор харагдаж байлаа. Энэ өдрийн хөтөлбөрөөр зочид төлөөлөгчид морин тойруулгад хурдан морины  уралдаан үзэх хөтөлбөртөй гэдгийг зохион байгуулагч  бидэнд хэллээ. Бид аяны хувцасаа сольж морин тойруулга руу явах автобусанд хамгийн түрүүнд сууж авлаа.  Сидней хотын морин тойруулга нь Австралидаа бол томд нь ордоггүй ч урьд өмнө ийм морин тойруулга үзээгүй манайхны зарим нэгэнд бол ёстой сайхан юмны нэг байлаа. Энэ өдөр зургаан  гараатай морин уралдаан болж бага хурлын зочид төлөөлөгчдийг морин уралдаан үзэхэд таатай байрыг урьдчилан  бэлдсэн байлаа. Монголчууд бид уралдаж байгаа морьдоос нь авахуулаад зохион байгуулалт, гарааны төхөөрөмж, үзэгчийн ая тухыг хангасан байдал, уралдааны зам гээд олон зүйлийг сонирхлоо.

rn

33-р бага хурлын нээлтийг Сидней хотын Опер хаусд хийж орон орны төрийн далбааг тайзнаа байрлуулан орон орны морины холбоодын тэргүүн нарыг хүндэтгэлийн суудалд урин залж суулгасан.  Зочид төлөөлөгчдөд Австрали тивийн уугуул абрагам үндэстний дуу хуураас сонирхууллаа. 33-р бага хурлыг Австралийн морин уралдааны холбоо зохион байгуулж,  энэ бага хуралд 40-өөд орны 1200 гаруй төлөөлөгчид оролцсон гэдгийг  мэдээлж  байлаа. Зохион байгуулах хорооны  менежментийн хурал болж  Монгол, Вьетнам улсыг АМУХ-ны гишүүнээр элсүүлэх асуудлыг авч хэлэлцсэн.  Монгол улсыг 100 саналтай баталж АМУХ-ны гишүүнээр элсүүлсэн юм.  ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын шадар сайд М.Энхболдод АМУХ-ны Ерөнхийлөгч Кожо Сата, Шинэ Зеландын морины холбооны Ерөнхийлөгч болон бусад орны МУХ-ны ерөнхийлөгч нар АМУХ-ны  гишүүний батламжийг гардууллаа. Мөн АМУХ-ны гишүүний батламж гардуулах үеэр Австрали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид Ц.Жамбалдорж оролцсон юм.  ММСУХ-ны  Ерөнхийлөгч, Шадар сайд М.Энхболд бол энд ирсэн морины холбоодын ерөнхийлөгч нараас ганцаараа төрийн өндөр албан тушаалтай хүн байсан. Энэ ч үүднээс нь  “Шадар сайд нь мориныхоо холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг ийм холбоод азийн улс орнуудад тэр бүр  байдаггүйг онцлон дурдаад Монголчуудыг  адууны нэн эртний соёлтой улс гэдгийг хэлж байсан.  Харин орчин үеийн морин тойрууллаггүй гэдгийг ч зарим орны төлөөлөгчид хэлж ярьж буйг бид сонсож байлаа.  ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд АМУХ-ны 33-р бага хурал дээр ММСУХ-ны өнөөгийн хөгжил цаашдын зорилтын талаар 15 минутын илтгэл тавьж үүний дараа монголчуудын хурдан морины уралдаан, адуу эдлэх соёлын талаар 20 минутын баримтат киног үзүүлсэн билээ. 33-р бага хурлаар хурдан морьтой холбоотой олон асуудлыг хэлэлцэж ярилцсан.  Морин уралдааныг яаж дэлхий нийтийн үзэгчдын хүртээл болгох вэ?   Ингэхийн тулд телевизийн сувгийг сайн ашиглаж үзэгчдын хүртээл болгох,  мал эмнэлэг хорио цээрийн асуудал их хүндрэлтэй байдаг үүнийг өөрийн засгийн газартаа тавьж нааштайгаар шийдвэрлүүлэх гээд  олон асуудлыг ярилцана билээ. ММСУХ-ны удирдлага  АМУХ болон ижил төрлийн холбоодтой  хамтран ажиллах зарим тодорхой саналуудыг хүлээн авч байсан. 

rn

 Монголын үндэсний хурдан морины уралдааны гайхамшиг болсон хурдан морь унаач хүүхдүүдийг  мэргэжлийн хурдан морь унаач буюу Jockey болгох сургалтанд хамруулж, АМУХ-ны гишүүн орнуудын морины уралдаанд оролцох боломжийг нээж өгөх. Монголын алдартай уяачдыг гадаадын морины уралдаанд оролцох, ажиллах боломжийг олгох. Хурдан морины эмчилгээ, эрүүл ахуй, үржлийн асуудлаар заавар зөвлөгөө авч,тусламж  дэмжлэг авах. Монголын хурдан морины уралдааны нөхцөл байдал, уралдааны зам, тоног төхөөрөмжийн байдлыг сайжруулах талаар үнэлгээ дүгнэлт, заавар зөвлөмж авах зэрэг саналууд байсан. Австрали улсад жилдээ 16 мянган уралдаан болдог. Дэлхийн  том уралдааны нэг нь Мелбурн хотын уралдаан гэж бидэнд тайлбарлаж байлаа. Монголын морьтнууд олон зууны тэртээ “тэнгис далайг”  гатлан тив тивд хүрч байсанчлан өнөө бид бас “дэлхийн дэвжээнд” гарах анхны эхлэлээ ийнхүү нэр төртөй тавьсан юмаа. ММСУХ-ны  гадаад харилцаа улам өргөжиж морьтон Монголчуудын холын зайн морин уралдааныг дэлхийн улс орнуудын түм буман үзэгч үзэх сонирхолтой байгааг ногоон тивд болсон энэ бага хурлаас олж анзаарч явлаа. Хурдан морь уяж уралдуулах ийм аугаа их соёлыг тээж дүүрч үлдээсэн эцэг өвгөдөөрөө бахархах сайхан  сэтгэлээ  тээж  эх орныхоо зүг хүлгийн жолоо залсан юм. 

 

“Монгол морь дэлхийн дээд амжилтанд” Баримтат кино Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниуллаа...
ММСУХ ивээн тэтгэгчиддээ холбооны тусгай шагнал гардуулав ММСУХ-ны удирдлага “Дүнжингаравын хурд-2009” Хаврын төвийн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг “Бройхаус” ресторанд хүлээн авч уулзан, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд холбооны хүндэт өргөмжлөл, холбооны тусгай шагналаар шагнав.