Мэдээ мэдээлэл

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Монгол улсын минь төв цэг болсон Ханхөгшин уул, Хөшөө цайдам, эртний эх түүхийг хадгалсан Орхоны уудам хөндий, Харгантын өргөн дэнжид олон газрын хурд чуулсан өргөн дэлгэр сайхан наадам 07 дугаар сарын 24-наас 26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Төвийн бүсийн хурд-2015 зуны уралдааныг Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг,  баяр наадамтай хамтатган амжилттай сайхан зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү хурдан морины уралдаанд Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Онон, Г.Батхүү, Д.Эрэдэнэчулуун, Д.Цэрэнжигмэд , Д.Ганбаатар,   Монгол Улсын Манлай Уяач Г.Баттөмөр, Б.Отгоннасан, Н.Түмэнбаяр. Д.Одгэрэл, Б.Эрдэнэгэрэл, О.Батбилэг, Т.Гантөмөр болон улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн  болон  залуу уяачдын уяж сойсон нас насны 1000 гаруй хурдан хүлэг морьд  уралдлаа.

 Хангайн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын морин спорт, уяачдын холбоо, аймгийн МСУХ, Өвөрхангай аймгийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Хурлаас томилсон комиссоор, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, тэргүүлэгч Д.Цэрэнжигмэд, Ж.Баттулга, Б.Даваадорж нар хүрэлцэн очсон байна.

Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадамд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж,  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Батхүү, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ нар хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүллээ  

Өвөрхангай аймгийн уяачид нийт 3 түрүү, 12 айраг,Архангай аймгийн уяачид 2 түрүү, 5 айраг,Дундговь аймгийн уяачид 2 түрүү 1 айраг, Төв аймгийн уяачид 1 түрүү,10 айраг, Сүхбаатар аймгийн уяачид 1 түрүү,2 айраг,  Баянхонгор аймгийн уяачид 2 айраг Улаанбаатар хот, Дорнод аймгийн уяачид тус бүр 1 айраг хүртэж хурд хуваан урамтай наадацгаалаа.

Төвийн бүсийн хурд-2015 зуны бүсийн уралдааны үеэр  256 хүчит бөх зодоглосоноос шөвгийн наймд Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд   Б.Гончигдамба,  Улсын заан М.Өсөхбаяр,  Т.Санчир, Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат,  Улсын начин П.Ганхүү,  Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал үлдсэн бол шөвгийн дөрөвт Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд   Б.Гончигдамба,  Улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир нар шалгарсан юм. Харин үзүүр түрүүнд Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд   Б.Гончигдамба  үлдэж   Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат Монгол Улсын Арслан Доржпаламын Ганхуяг түрүүлж, 3авхан аймгийн Их-Уул сумын харъяат Батнасангийн Гончигдамба үзүүрлэв                     

Бөхийн барилдааны үеэр сурын харваа, урлагийн тоглолт, шашны арга хэмжээ, Монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

 

Энэхүү наадмыг Спортын “Сүлд” HD телевиз орон даяар шууд дамжуулан хүргэсэн юм

 

“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөн Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” МСУХолбоонд зохион байгууллаа. ММСУХолбоо 2012 оныг салбар холбоодоо бэхжүүлэх жил болгон зарласнаар хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтэнгүүдийн санал бодлыг сонсох “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын зөвлөлгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уяачид"-ийг тодрууллаа.
“Монгол морь-3000” хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал хөтөлбөр Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” монголын үндэсний хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал