Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

Хурдан морины гэрэл зурагчин Ч.Ганболд"Алтан гадас" одонгоор шагнууллаа.

Төв аймгийн Бор нуур сумын уугуул Аргамаг өв соёл ТББ-ийн тэргүүн, Хурдан морины гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганболд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж "АЛТАН ГАДАС" одонгоор шагнагдсанд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Ч.Ганболд бол  хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.
ММСУХ ны Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг авч эхэллээ ММСУХ ны 2010 оны шилдэгүүдийн шалгаруулалт эхэлж байгаа тул салбар холбоод,тэргүүлэгч гишүүд, "ММСУХ -ны оны шилдэг шалгаруулах журмын" дагуу шилдэг холбоо,шилдэг уяач,шилдэг залуу уяач,шилдэг гал,шилдэг ивээн тэтгэгч,шилдэг хурдан морь унаач хүүхэд гэсэн номинацид нэр дэвшигчдийн тодорхойлолтыг холбооны ажлын албанд ирүүлнэ үү. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн