Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

Хурдан морины гэрэл зурагчин Ч.Ганболд"Алтан гадас" одонгоор шагнууллаа.

Төв аймгийн Бор нуур сумын уугуул Аргамаг өв соёл ТББ-ийн тэргүүн, Хурдан морины гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганболд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж "АЛТАН ГАДАС" одонгоор шагнагдсанд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Ч.Ганболд бол  хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

2020 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА ААУ Давааноровын Ганбаатар тэргүүнтэй "Агт-Эрдэнэ хүлэг" гал уяа
ДЭЛХИЙД МОРИО МАГТАН ЦОЛЛОДОГ АРД ТҮМЭН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2009 оны 12 сарын 9-нөөс 15-ны хооронд болсон Олон улсын морин спортын “Хипологика” үзэсгэлэнгийн нээлтэнд хурдан морь тайлбарлагч Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Лхаажавын Цагаандалай морины цолыг аялгуулан дуудсан билээ. Морины цолыг дуудах тэр л мөчөөс дүүрэн хүнтэй танхим нам жим болж монгол хүний цээл хоолойны аялгууг амьсгаа даран сонссон.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолд заасны дагуу уламжлалт “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгууллаа.