Мэдээ мэдээлэл

Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа.

Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.

 

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  хөхөгчин хонин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд гардуулан өгөв.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор

1. Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Батчулууны Мөнхтөр,

 

 2. Төв аймгийн Лүн сумын уугуул,Монгол Улсын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэл,

 

3.Архангай аймгийн Их тамир сумын уугуул уяач Чимэддоржийн Ганзориг нарыг,

 

Монгол Улсын Манлай уяач цолоор

4.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач  Намдагийн Хүрлээ,

 

5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Туваанжавын Гантөмөр,

 

 6. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бичээрэйн Далай,

 

7.Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Буднямын Буяннэмэх,

 

8. Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзий,

 

9.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Аймгийн Алдарт уяач Ононгийн Батбилэг,

 

10. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Гончигийн Содном нарыг,

 

 

Монгол Улсын Алдарт уяач цолоор

11. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уяач Бат-Очирын Цэрэнбалтав,

 

12. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул уяач Төмөрбаатарын Галбадрах,

 

13. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сумъяасүрэнгийн Ганбаатар,

 

14. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Түвдэнжаажидын Батзориг,

 

15. Дорнод аймгийн Матад сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Бат-Очирын Цэндбаатар,

 

16.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Дагвын Цогтбаяр,

17.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул уяач Сундуйн Лувсанбалдан,

 

18. Төв аймгийн Баян сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Пунцагбалжирын Энх-Мөнх,

19. Дундговь аймгийн Луус сумын уугуулАймгийн Алдарт Уяач Лувсантаравын Бямбаноров,

 

20. Дундговь аймгийн Луус сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатар,

21.Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Цэлхээгийн Бямбасүрэн,

 

22.Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул уяач Ширнэнбандийн Адьшаа,

 

23.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул уяач Рагчаагийн Баатархүү,

 

24.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Даваахүүгийн Баянбат,

 

25.Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Дамбын Баяраа,

 

26. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уугуул уяач Анандын Ариунсайхан,

 

 27. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Искрагийн Золбоот нарыг тус тус шагнав.

 

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өвгөдөөс өвлөсөн монгол уяачийн эрдэм, молор эрдэнэ адууны хиймориор түмэн олноо баясгасан Та бүхэндээ баяр хүргэе! 

Нэгэн цагт монгол морьдын чулуу цахисан туурайн очис дор түмэн газар алдраа дуурсгасан өвгөдийн өндөр цадигийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол уяачид юм.

Та бүхэн маань аргамаг хүлгийн эрч  нь ханаж, ажнай шандаст өнгө нь гийсэн морин жилдээ Төрийнхөө есөн хөлт их цагаан тугийн өмнө ийнхүү төрөөрөө үнэлүүллээ. 

Хөх морин жилийн Улсын баяр наадмаар миний бие “Монголчууд морио унацгаая” гэж ард түмэндээ уриалсан. Та бүхний хөдөлмөр бол адууны соёлын сонгодог жишээг Азийн цээжнээ авч яваа бахархал юм. Монголын түүхийг, монгол соёлыг морин эрдэнэ хамт бүтээлцсэн юм. Та бүхнийг, Монголын ард түмнийг адууны хийморь өнөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

 

 

 

 

Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо
ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг гардуулах ёслол болов. ММСУХ-ны 2010 оны тэргүүлэгчдийн 2-р хуралдааны тогтоолоор “Монгол-999” нэгтгэлийн ерөнхийлөгч