Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН МСУХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

НИЙСЛЭЛИЙН МСУХ

Нийслэлийн МСУХ болон  уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ
Монгол Улсын Тод Манлай, Манлай , Алдарт уяачид шинээр төрөн гарлаа Монголын Морин Спорт Уяачдын холбоо , Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд гардуулан өгөв.
Монгол морь дэлхийн дээд амжилт тогтоосны нэг жилийн ойг тэмдэглэлээ Монголчууд дэлхийн талыг эзлэхдээ ч, Ардын их хувьсгалыг хийхдээ ч, түүхийн өмнө тулгарч байсан асуудлуудыг морьтойгоол хамт шийдэж ирсэн.