Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы албан ёсны цуваа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст хурдан 112 даага уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан дааганууд ирсэн байлаа.

Монголын Хурдан морины уралдааны Дүрмийн дагуу нийт уралдсан дааганы 30 хувь болох 27  морьдыг барианд барихад Монгол Улсын Тод Манлай уяач 1, Монгол Улсын Манлай Уяач 1, Монгол Улсын Алдарт Уяач 1, Аймгийн Алдарт уяач  3 бусад  21 уяач сумын болон залуу уяачид  дааган насны морьдоо ороотой давхиулсан байна.

Хурдан морьдыг аймгаар нь авч үзвэл Дундговь аймгаас 4Сүхбаатар аймгаас 3Архангай аймгаас 2Ховд аймгаас 2,  Өвөрхангай аймгаас 2Завхан аймгаас 2 , Говь-Алтай аймгаас 2, Төв аймгаас 2Улаанбаатар хот, ӨмнөговьБаянхонгор, БулганГовь-Сүмбэр,  Дархан, Дорноговь аймгуудаас тус бүр нэг дааган насны морь ороотой давхисан байна. Хурдан дааганы уралдааны дэлгэрэнгүй цувааг танилцуулбал: 

1. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн даагыг 7 настай  Лувсан-Ишийн Пүрэвжаргал хүү унаж түрүүлгэлээ
2. Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Чойдоржийн Содномын ухаа даагыг Ихбаярын Хадбаатар хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа
3. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Энхбатын Энхмандахын бор даагыг 10 настай Шинэбаярын Цэрэнпунцаг хүү унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Архангай аймгийн Хашаат сумын уугуул н.Ганбаатарын хүрэн даагыг 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа
5. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн зээрд даагыг  Б.Батжаргал хүү унаж айргийн тавд хурдлууллаа
6. Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, Нямдаваагийн Батбаярын хүрэн даагыг  10 настай У.Тэмүүжин хүү унаж хурдлуулжээ 
7. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Жоноосүрэнгийн Лхагвасүрэнгийн зээрд халзан даагыг 8 настай П.Буяндэлгэр хүү унаж хурдлуулжээ
8. Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул Чулуунбатын Гантулгийн халиун даагыг 10 настай Тунгалагтуяагийн Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ
9. Завхан аймгийн Сант сумын уугуул Ганбаатарын Буянтогтохын зээрд халзан даага
10. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гомбосүрэнгийн Баярцогтын хүрэн даагыг 12 настай Батсайханы Рагчаа хүү унаж хурдлуулжээ

11.Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Дашравданы Отгонсүрэнгийн хээр даагыг 9 настай Батдоржийн Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ

12. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Хуягбаатарын Пүрэвдоржийн хонгор даагыг 7 настай Доржхоролын Билэгдэмбэрэл хүү унаж хурдлуулжээ

13. Бүртгэл тодорхойгүй

14. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Дашдоржийн Мөнхбатын хүрэн даагыг 13 настай Жаргалын Дашзэвэг хүү унаж хурдлуулжээ

15. Улаанбаатар хот Сонгино Хайрхан Дүүргийн харъяат Дуламсүрэнгийн Төртогтохын хүрэн даагыг 13 настай Батгэрэлийн Нямбаяр хүү унаж хурдлуулжээ

16. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Лхагвын Мөнхбатын сартай хүрэн даагыг 10 настай Батаагийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ

17.  Дундговь аймгийн Хулд сумын уугуул Бандиагийн Баярсайханы хүрэн даага

18. Өмнөговь аймгийн Цогццэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын хонгор даагыг 12 настай Оргилбулагын Аравнайсүрэн хүү унаж хурдлуулжээ

19.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Дорждэрэмийн Цэрэндоржын бор үрээг 9 настай Содбилэгийн Давааням хүү унаж хурдлуулжээ

20. Төв аймгийн Лүн сумын уугуул Лхагвын Ганбаатарын зээрд халзан даагыг 9 настай Мөнх-Эрдэнийн Анхбаяр хүү унаж хурдлуулжээ

21. Ховд аймгийн Мөст сумын уугуул Санжаагын Буднямын зэгэл даагыг 10 настай Мөнхсоёлын Ганжигүүр хүү унаж хурдлуулжээ

22. Дархан аймгийн Орхон сумын уугуул Гомбонямын Эрдэнэсүхийн бор үрээг 12 настай Бямбаагийн Анхбаяр хүү унаж хурдлуулжээ

23. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул  Ажгаагын Алтангадасын хээр даага

24.Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Лхасүрэнгийн Энхбатын зээрд үрээг 12 настай Бадарчийн Сумъяабазар хүү унаж хурдлуулжээ

25. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Бэхбатын Хосбаярын хээр даагыг 12 настай Гэндэндоржийн Нангидмолом хүү унаж хурдлуулжээ

26. Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Чимэгсүрэнгийн Үнэнхүүгийн хар үрээг 10 настай Түмэн-Одын Буяннэмэх хүү унаж хурдлуулжээ

27. Дундговь аймгийн Луус сумын уугуул Ганбатын Мягмарсүрэнгийн халиун даага    

“Дүнжингарав-2018” уралдаанд айрагдаж түрүүлсэн морьдын цуваа Азарга 1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Давгадоржийн хар буурал 2.Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы зээрд 3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гончигийн Цоггэрэлийн хээр 4. Ховд аймгийн Чандмань сумын Яйчилын Ганбаатарын улаан буурал 5. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын Халиун
“АЛТАЙН ХУРД-2016” БАРУУН БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус аймагт 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа баруун бүсийн хурдан морины уралдааныг Монголын Морин спорт, Уяачдын холбооны удирдлага чиглэлийн дагуу гурвалсан гэрээ байгуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар комисс томилуулан бэлтгэлийг хангаж, гэрээний заалт, уралдааны дүрмийг хэрэгжүүлэн амжилттай зохион байгуулагдлаа
“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдлаа Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хангйан бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.