Мэдээ мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Дундговь аймгийн МСУХ

        Дундговь аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн “Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага” стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын  хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

ХУРДАН МОРИЙГ ТАВИХ,ЗӨВ ШУРГУУЛЖ, УЯЖ СОЙХОД ЮУГ ОНЦЛОН АНХААРАХ ВЭ? Хурдан хурц хүлэг морийг уяж сойж, уралдуулна гэдэг эрдэм мэдлэг, ур ухаан, уужим бодол...Их олон зүйлийг шаарддаг. Бид “Уяачийн эрдэм” булангаараа Монгол Улсын “Тод манлай уяач ”Д.Ононгийн “хичээл”-ийг цувралаар хүргэх болно. Та эндээс олон шинэ зүйлийг мэдэж мэдэрнэ гэдэгт итгэж байна.
“Их хурд-8” уралдаанаар морьтны соёлыг гайхуулна Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна.
ММСУХ-ны Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийжээ ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 сарын 15-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.