Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2011 оны шилдгүүд

ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан шилдэг уяач, шилдэг гал уяа, шилдэг залуу уяач, шилдэг салбар холбоо шилдэг хурдан морь унаач хүүхдүүдийн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ.

Монгол түмний шимтэн үздэг “Битүүний бөхийн барилдааны” үеэр Монгол бөхийн өргөөнд ММСУХ  оны шилдэгүүдийн   шагналаа гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу шагналыг  Монгол Улсын шадар сайд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, гардуулна.

 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 
2011 оны шилдэгүүд

Монгол улсын 2011 оны шилдэг уяач 
Д.Одгэрэл Улс, бүсийн уралдаанаас  2 түрүү, 9 айраг

 Монгол улсын шилдэг залуу уяач 
Б.Цэндбаатар 2 түрүү, 4айраг

 Монгол улсын шилдэг гал. “Унаган хурд” гал уяа 
Холбооны үйл  ажиллагаанд идэвхитэй оролцож  улс, бүсийн уралдаанд хамгийн өндөх амжилт үзүүлсэн.2 түрүү, 9 айраг.

Монгол улсын шилдэг аймгийн салбар холбоо. 
Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ

Монгол улсын шилдэг сумын салбар холбоо. 
Өвөрхангай аймаг Хужирт сумын салбар холбоо
Сэлэнгэ аймаг-Зүүнхараа сумын салбар холбоо
Сүхбаатар-Эрдэнэцагаан сумын салбар холбоо
Увс - Тэс сумын салбар холбоо
Улаанбаатар-Гачуурт дүүрэг  салбар холбоо

Монгол улсын 2011 оны шилдэг хурдан морь унаач хүүхдүүд
 - Ерэндамбын Дугарваанчиг       “Агт-Эрдэнэ” гал уяа. 
- Эрдэнэ-Очирын Цэндсүх          “Босоо хүлэг” гал уяа 
- Батмөнхийн Билэггүн                “Од”гал уяа 
- Буянтогтохын Отгонтөгс            “Түмэн магнай”гал уяа 
- Гүрсэдийн Тэмүүжин                 “Унаган хурд”гал уяа
- Энхтуяагийн Мөнхжаргал          “Босоо хийморь” гал уяа 
- Цолмонбаатарын Өсөхбаяр      “Унаган хурд” гал уяа  
- Мөнхбаярын Өлзийхутаг           “Дүнжингарав” гал уяа  
- Батгэрэлийн Гантулга                “Богдхан” гал уяа 
- Батсүхийн Бат-Оргил                “Аварга зээрд” гал уяа 
- Г.Өнөболд Өвөрхангай             ”Хийморийн хүлэг” гал уяа
- Ганзоригийн Хувьзаяа              “Дорнын унага” гал уяа
- Баянмөнхийн Мөнхтулга           "Соёмбот хүлэг" гал уяа

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Т.Батжаргалын Хээр үрээг уралдаанч хүү Г.Нямбаясах унаж түрүү магнайд хурдлууллаа
ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.