Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА

Д.Занабазар тэргүүнтэй "Дорнын унага" гал уяа

Монголын морин спорт, уяачдын холбоо гал уяадаас "ШИЛДЭГ ГАЛ УЯА"-г жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар  сарын 07-ний өдрийн 1/03 дугаар тогтоолоор шилдэг гал уяагаар Д.Занабазар тэргүүнтэй "ДОРНЫН УНАГА" галын хамт олныг шалгаруулж, шагналыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр буюу намрын дунд сарын хар бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1.2019 оны шилдэг гал уяагаар шалгарсан  "ДОРНЫН УНАГА" гал уяаны хамт олон

 2019 оны шилдэг гал уяагаар шалгарсан "Дорнын унага" гал уяаны хамт олонд Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар баяр хүргэе. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан шүдлэн насны албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы “Тэнүүн” хонгор үрээг уралдаанч хүү 13 настай Т.Отгонжаргал унаж түрүүлгэлээ
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнтэй Сидней хотод Азийн морин уралдааны холбооны 33-р бага хурлын үеэр уулзаж ярилцлаa Баярлалаа.Энэ дашрамд энэ ажлыг эхнээс нь дэмжиж, Монгол улсыг АМУХ-ны гишүүн орон болоход онцгой анхаарал тавьж ажилласанд нийт уяачдынхаа өмнөөс ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд даргад халуун талархал дэвшүүлэх ёстой гэж бодож байна.
Монгол наадмын сүлд дуу Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадамд зориулан бүтээжээ