Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч МУТМУ Ц.Батсайханаар ахлуулсан баг 2021 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Дорнод аймгийн зарим сумдад томилолтоор ажиллаа.

Томилолтын баг 4 сумын 250 орчим уяачидтай  уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, Дорнод аймгийн салбар холбоо 1526 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 196 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Эскиндеръя уралдах боломжгүй боллоо Кентаки Дерби-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хүлэг Эскиндеръя хөлний гэмтлийн улмаас уралдах боломжгүй боллоо
"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Бандиагийн Баярсайханы хүрэн даагыг уралдаанч хүү 11 настай Г.Энхболд унаж түрүүлгэлээ