Мэдээ мэдээлэл

ММСУХ Хурдан морь унаач хүүхдийн даатгалыг хариуцна

ММСУХ – Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл хурдан морины уралдааны зохион байгуулалтанд онцгой анхаарч байгаагийн тод илрэл нь Хурдан морь унаач хүүхдийн даатгалын асуудал юм.

ММСУХ шинэчлэгдэн байгуулагдсанаасаа хойш 2009-2012 онд хийж гүйцэтгэх ажлын стратеги, төлөвлөгөөг тэргүүлэгчдийн хурлаараа батлуулан ажиллаж байгаа билээ.

                                           

Үүний дотор үндэснийхээ спортоор хичээллэж байгаа Хурдан морь унаач хүүхдийн даатгалын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ажил төлөвлөжээ.

Уг ажлын хүрээнд ММСУХ хурдан морь унаач хүүхдүүдийн даатгалыг энэ жилээс эхлэн бүтэн жилийн турш 100 хувь хариуцахаар болж UB даатгал компанитай хамтран ажиллах гэрээ хийн ажиллаж эхлэв.

Уг даатгалын гэрээ ёсоор Хурдан морь унаач хүүхдэд бүтэн жилийн турш зөвхөн хурдан морь унаж байх үеийн эрсдлээс гадна ахуйн болон бусад гэнэтийн ослоос 100 хувь даатгагдсан байгаагаараа  ихээхэн онцлогтой, үр дүнтэй ажил юм.

Тухайлбал: Хурдан морь унаач хүүхэд гар хөлөө санамсаргүй тулгах, авто тээврийн осолд орох, бие нь өвдөх гэх мэт бүхий л эрсдлийн үед даатгагдсан гэсэн үг юм.

 

Энэ ажлыг уяачид, хүүхдийн эрхийн байгууллагууд нийт ард иргэд ихэд талархан  дэмжиж байна.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2012 онд болох Бүсийн уралдааны товуудыг Засгийн газарт санал орууллаа. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2012 онд болох Бүсийн уралдааны товуудыг Засгийн газарт санал орууллаа.
Монгол Улсын 2017 оны Шилдэг уяачид Монгол Улсын Шилдэг уяачаар
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 12 настай уралдаанч хүү М.Билгүүнтөгс унаж түрүү магнайд хурдлууллаа