Мэдээ мэдээлэл

“МОРЬТНЫ ХИЙМОРЬ” АЯНЫ АЗТАНГУУД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

“МОРЬТНЫ ХИЙМОРЬ” АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайханы санаачлан хэрэгжүүлсэн “МОРЬТНЫ ХИЙМОРЬ” аяны хүрээнд улсын цолтой уяачдын хандивласан хурдан удмын хүлгүүдийн төлийн эздээр тодорсон азтангууд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батламжаа гардан авлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улс халзангийн төлийн эзнээр Өвөрхангай аймгийн харъяат Д.Батхуяг, Тугал хулын төлийн эзнээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат Д.Даваа, Хөөрхөн зээрдийн төлийн эзнээр Дундговь аймгийн Эрдэндалай сумын харъяат Б.Уранжаргал, Нуман халтар азрагын төлийн эзнээр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харъяат Б.Алтаншагай, Аргамаг цавьдар азрагын төлийн эзнээр Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат Б.Сумъяабат, МУТМУ О.Батбилэгийн Алтан Азрага өргөмжлөлт бор азрагын төлийн эзнээр Төв аймгийн Бандэлгэр сумын харъяат Б.Мөнхболд, Д.Цэрэнжигмэдийн Асгат саарал азраганы төлийн төлийг эзнээр Хөвсгөл аймгийн харъяат Гүрдорж нар тус тус шалгарсан юм.

Их насны морьдын уралдаанд 354 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Энэ уралдааны их насны морьдын уралдаанд 354хурдан хүлэг тоосоо өргөлөө.
Агуу шарга азарганд цол, уяач эзэнд нь алтан гэрэгэ гардууллаа Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг, Б.Наранхүүгийн хурдан хурдан шарга азарганд ММСУХ-ний тэргүүлэгчдийн хурлын 2010 оны нэгдүгээр сарын 25-ний өдрийн 01/03 тоот тогтоолоор Морины эрхэм дээд цол олгохоор шийдвэрлэсэн билээ.