Мэдээ мэдээлэл

БАЯНХОНГОР АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" МСУХ нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" МСУХолбооны нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан хязаангийн уралдаанд газар газрын шандаст хурдан 192 хязаалан уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хязаалангууд ирсэн байлаа.
ММСУХ-ны Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордноос эхэллээ Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.
“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Чимэддоржийн Хишигбаатарын сартай хээр морийг 13 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж түрүү магнайд хурдлууллаа