Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа

1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Чимэддоржийн Хишигбаатарын сартай хээр морийг 13 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын хүрэн морийг 13 настай Даваадоржийн Нямбаяр хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.  Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Мөнхбатын Даваажаргалын зээрд морийг 15 настай Түвдэнгийн Бямбажав хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Намжилдоржийн Нацагдоржийн ягаан халзан морийг 11 настай Мягмарын Амгаланбаатар хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цэрэндамбын Эрдэнэбаярын хүрэн морийг 9 настай Болдсайханы Бархас унаж айргийн тавд хурдлууллаа

6.  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Бадамгаравын Бадраагийн “Ембүү” хар морийг 10 настай Батсүрэнгийн Отгонжаргал хүү унаж хурдлуулжээ

7. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга морийг 14 настай Даваадоржийн Гансүх  хүү унаж хурдлуулжээ

8. Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Миеэгомбын Энхболдын хээр морийг 11 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ

9. Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарын хул морийг 16 настай н.Энхжаргал хүү унаж хурдлуулжээ

10.    Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайваны хонгор халзан морийг13 настай Далайгийн Мөнхтэмүүжин хүү унаж хурдлуулжээ

“Дүнжингарав” 2010 хаврын бүсийн уралдаанд 2009 оны шилдэгүүд одтой сайхан наадлаа... “Дүнжингарав” 2010 хаврын бүсийн уралдаанд 2009 оны шилдэгүүд одтой сайхан наадлаа...
“Морьтон Монгол залуус” төслийн баг унаагаа юүллээ. ММСУХ-ноос “Морьтон Монгол ” төслийн залуусын ,дайран өнгөрөх аймаг , сумдын салбар холбооддоо бүхийл талын тусалцааг үзүүлж ажиллахыг ,үүрэг болгосон юм.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 92 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...